• MN
  • EN
  • CN
  • RU
  • Танхимын шинэ гишүүд гэрчилгээгээ гардан авлаа
    07/02/2018

    Бизнесийн үндэсний байгууллага МҮХАҮТ шинэ гишүүдээр эгнээгээ тэлэв. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн 56 аж ахуйн нэгжид гишүүний гэрчилгээг нь гардуулан өглөө. Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар оролцож Танхимын үйл ажиллагааны бодлого чиглэлийн талаар танилцуулан, бизнесийн ажилд нь амжилт хүслээ.

    Энэ үеэр Танхимын дэргэдэх Арбитрын үйл ажиллагаа болон сошиал медиаг хэрхэн өөрийн бизнестэй холбох талаар зөвлөгөө мэдээлэл өгөв.

    Шинэ гишүүдийн төлөөлөл болгон “Хаан палас” компанийн борлуулалтын албаны дарга Ц.Тамир хэлэхдээ ”Танхимын гишүүнээр элсэж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой, аж ахуйн нэгжүүд өөр өөрийн өнцгөөс давуу талыг олж харж Танхимд элсэж байгаа. Энэ өдөр хамтдаа Танхимын гишүүнээр элсэж буй аж ахуйн нэгжүүддээ амжилт хүсч, өргөн дэлгэр хамтын ажиллагааг ерөөе” хэмээлээ.

    Харин “Белла чимэг” компанийн захирал Г.Отгонцэцэг “Танхимаас зохион байгуулагддаг төрөл бүрийн сургалтуудад оролцдог байсан. Шанхайтай хамтарч бизнес хийхээр болсон, мэдлэгээ дээшлүүлэх, харилцаагаа өргөжүүлэхэд Танхимаас дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байгаа гэв.

    “Аеросол Ти Эф Си” компанийн менежер А.Гомболхүндэв “Гишүүнээр элссэнээр олон талын давуу тал бий болно гэж бодож байна. Манайх сав баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Танхимын гишүүд болон гадаад харилцаагаар дамжуулан бидний үйл ажиллагаа  өргөжинө гэж итгэж байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.

    Latest 150
    Latest 150