• MN
  • EN
  • CN
  • RU
  • Орос, Монголын бизнес уулзалт боллоо
    07/04/2018

    МҮХАҮТ, ОХУ-ын Алтайн хязгаар мужийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ хамтран Монгол Оросын бизнес уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны хэтийн төлөв, бизнесийн холбоо, хил дамнасан болон бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааг хэлэлцэв.

    Алтайн хязгаар мужаас  галын тоног төхөөрөмж, дэлгүүр, агуулахын тавиурын үйлдвэр, усан хангамж, дулаан, эрчим хүчний суурилуулалтын компаниуд болон Дорнод Сибирийн газар тариалан, хөдөө аж ахуй чиглэлийн тэргүүлэгч үйлдвэрүүдийн төлөөлөл оролцож байна. Түүнчлэн  Эрхүү мужаас лакан будгийн үйлдвар, зам гүүрийн  бэлдэц, асфальт бетон хольцын үйлдвэрлэл, эрүүл мэнд, нөхөн сэргээх эмчилгээ, загас, загасан бүтээгдэхүүн боловсруулалтын компаниуд оролцлоо.

    Уулзалтын үр дүнд дээрх компаниудыг Монголын бизнес эрхлэгчид холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.

    Latest 150
    Latest 150