• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнесийн хөгжилд оруулсан хувь нэмрийг  “Хийморь” одонгоор мялаав
    07/06/2018

    МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, Монгол Улсад хувийн хэвшил, бизнесийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж бизнесийн салбарт өндөр үр ашигтай дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн 10-аас дээш жил ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, хувь хүнд Танхимын дээд шагнал “Хийморь” одон гардуулдаг.

    Үндэсний их баяр наадам Тулгар төр байгуулагдсаны 2227 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан “ГБТ Трейдинг” компанийн ерөнхий захирал Цээпэл овогтой Ганбат, “Фучеэр Холдинг” компанийн ерөнхий захирал Цагаан овогтой Баттулга нарыг Хийморь одонгоор, “Фучеэр Холдинг” компанийн дэд захирал Ичинхорлоо овогтой Түмэндэлгэрийг “Entrepreneurship Spirit” хүндэт тэмдгээр шагналаа.

    Энэ дашрамд хийсэн бүтээснээрээ танигдаж “Хийморь” одонгийн эзэд болсон Та бүхэнд болон эх орны эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрхэм бизнес эрхлэгчид, нийт  аж ахуйн нэгжийн хамт олонд үндэсний их баяр наадмын мэндийг уламжилж байна.

    Latest 150
    Latest 150