• MN
  • EN
  • CN
  • RU
  • Энэтхэг улсад зохион байгуулагдах олон улсын арьс ширэн бүтээгдэхүүний худалдан авагчид болон борлуулагчдын бизнес уулзалт
    07/09/2018

    Арга хэмжээний нэр: “Reverse Buyer Seller Meet (RBSM) ”- арьс ширэн бүтээгдэхүүний худалдан авагчид болон борлуулагчдын харилцан уулзалт
    Хаана: “Grand” зочид буудал, Vasant Kunj, Шинэ Дели хот, Энэтхэг улс
    Хэзээ: 2018 оны 9 сарын 28-29-ний өдрүүд
    Зохион байгуулагч: Энэтхэг Улсын Арьсан эдлэлийн экспортын зөвлөл (Council for Leather Exports)

    Арга хэмжээний товч мэдээлэл: Тухайн арга хэмжээний үндсэн зорилго нь Энэтхэгийн арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хүчин чадал болон хөгжлийг гадаадын худалдан авагчдад таниулах, тэдгээрийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ. Тухайн арга хэмжээнд Энэтхэгийн 50 орчим шилдэг арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид (арьсан гутал, хиймэл арьсан гутал, гутлын дагалдах эд анги, хувцас хэрэглэл, туслах хэрэгсэл, бээлий)-ийн бүтээгдэхүүнийг танилцуулах бөгөөд Энэтхэгийн үйлдвэрлэгчид болон гадны худалдан авагчдийн ганцаарчилсан уулзалтуудыг  зохион байгуулах юм.

    Энэтхэг Улсын “Арьсан эдлэлийн экспортын Зөвлөл”-өөс арьсан гутал, гутлын эд анги, арьсан хувцас хэрэглэл, туслах хэрэгсэл болон арьсан бээлий худалдан авагчдыг сонгон авч тухайн арга хэмжээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Сонирхсон худалдан авагчид бүртгэлийн маягтыг бөглөн Энэтхэг Улсын Арьсан эдлэлийн экспортын зөвлөлийн vijay@cleindia.com хаягаар  илгээнэ үү.

    Тус арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү, Бүртгэлийн маягтийг энд дарж татаж авна уу.

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
    ГАДААД ХАРИЛЦАА, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

    Latest 150
    Latest 150