• MN
  • EN
  • CN
  • RU
  • Олон улсын худалдааны экспертүүдийг хүлээн авч уулзав
    08/28/2018

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, орлогч дарга М.Сарандаваа нар Олон улсын худалдааны төвийн (ITC) экспертүүд болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. 

    Олон Улсын Худалдааны Төвийн экспертүүд Монгол Улсад хэрэгжүүлэх гэж буй "Экспортын стратеги боловсруулах " төслийн тухай танилцуулгыг хийж, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй санал солилцов. 

    Энэ удаагийн уулзалтад экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцсон юм. Тухайлбал, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын Үндэсний төв, Европын холбооноос хэрэгжүүлж буй “ТРАМ” төслийн Монгол дахь мэргэжилтнүүд, “Говь” ХК, “Монос” групп, “Ноосон зангилаа дундын хоршоо”, Жимс жимсгэнийн Үндэсний холбоо, Махны холбоо, Арьс ширний үйлдвэрүүдийн холбооны төлөөллүүд санал бодлоо хуваалцлаа. 

    Олон улсын худалдааны Төв нь дэлхийн 50 гаруй оронд Экспортын стратеги боловсруулах хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд Афганистан Улсад хэрэгжүүлсэн туршлагаас уулзалтад оролцогчдод танилцуулсан юм. 

    Аж ахуйн нэгжийн төлөөллүүдийн зүгээс Монголд судалгаа шинжилгээний ажлууд ихээр хийгдсэн хэдий ч хэрэгждэггүй дутагдал бий гэдгийг хэлээд, тиймээс Үндэсний экспортын стратегийг боловсруулахдаа өмнөх хийгдсэн судалгаануудтай давхцуулахгүй, үндэсний томоохон аж ахуйн нэгж, компаниуд, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн саналыг оролцуулж хийхийг санал болгож байв. 

    Үндэсний Экспортын стратегийн эцсийн хувилбар нь экспортын хөгжлийн эн тэргүүний ач холбогдлын асуудлууд болон үндсэн чиг баримжааг илүү тодорхой болгож өгдөг ба энэ хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй хамаатай бүс нутгийн болон олон улсын нэмүү өртгийн гинжин сүлжээг тодорхойлохоос гадна зорилтот уламжлалт болон шинэ зах зээлд үр дүнтэй өрсөлдөх тодорхой арга хэмжээнүүдийг тодорхойлдог.

    Latest 150
    Latest 150