• MN
  • EN
  • CN
  • RU
  • Тэгү хотын Танхимын төлөөлөгчидтэй санал солилцов
    09/01/2018

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНСУ-ын Тэгү хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

    Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав МҮХАҮТ-ын үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчны талаар төлөөлөгчдөд танилцууллаа. Мөн тэрбээр, Монгол, Япон Улсын хооронд байгуулагдаад 2 жил болж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад, Монгол, Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрт МҮХАҮТ голлох үүрэгтэй ажиллаж байна” гэв. 

    Монгол Улс болон БНСУ нь хоёр талын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлаар 2016 оноос хэлэлцээ хийж эхэлсэн. Энэ хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээртэй адил төстэй бөгөөд ийм хэлэлцээр байгуулснаар аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа улам бүр бэхжих боломжтой юм. Өнөөдрийн байдлаар хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээр судалгааны түвшинд байгаа юм. 

    1990 онд ердөө 2.7 сая ам.доллараар хэмжигдэж байсан хоёр талын худалдааны эргэлт 2017 онд 200 сая ам.долларт хүрч нэмэгдсэн байна.

    Тэгү хотын ХАҮТ-ын бизнесийг дэмжих газрын захирал До Сүн Ук Танхимынхаа талаар танилцуулав. Түүнчлэн төлөөлөгчид Монголын аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллах, харилцаа холбоогоо сайжруулахад Танхимын зүгээс анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ. 

    БНСУ-ын Тэгү хотын ХАҮТ нь 1906 онд байгуулагдсан 100-н жилийн түүхтэй байгууллага юм. 

    Latest 150
    Latest 150