• MN
  • EN
  • CN
  • RU
  • Б.Шаравжамцыг “Хийморь” одонгоор шагнав
    09/06/2018

    МҮХАҮТ-ын дээд шагнал “Хийморь” хүндэтгэлийн одонгоор барилга угсралт, гадаад худалдааны “Тулга констракшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Шаравжамцыг шагналаа.

    Тэрбээр Бүгд Найрамдах Польш Ард Улсад “Барилгын материалын технологич инженер”-ийн мэргэжил эзэмшсэн. 30 гаруй жил барилгын салбарт ажилласан туршлагатай нэгэн.

    Сүүлийн 10 гаруй жил Улаанбаатар, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймаг хотуудад 1000 гаруй айлыг тохилог орон сууцтай болгоход идэвх зүтгэл гарган ажиллажээ.

    МҮХАҮТ-ын хүндэтгэлийн одонгоор Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, Монгол Улсад хувийн хэвшил, бизнесийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж бизнесийн салбарт өндөр үр ашигтай дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн 10-аас дээш жил ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн компани, аж ахуйн нэгж, хувь хүнийг шагнадаг.

    Latest 150
    Latest 150