• MN
  • EN
  • CN
  • RU
  • Улаанбаатар Түншлэл 43 дахь жилийн нээлтээ хийлээ
    09/06/2018

    МҮХАҮТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2018” олон улсын намрын үзэсгэлэн худалдаа нээлт өнөөдөр ёслол төгөлдөр болов.

    Үзэсгэлэнг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн үгэндээ, Танхимаас хавар, намартаа хоёр том үзэсгэлэн зохион байгуулдгийн нэг нь “Улаанбаатар түншлэл-2018” Экспо юм. Энэхүү арга хэмжээ нь 1975 оноос өнөөдрийг хүртэл 43 дахь жилдээ уламжлал болгон зохиогдож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд НЗДТГ-тай хамтрах болсноороо цар хүрээ нь улам нэмэгдэж байгааг онцлоход таатай байна. 

    Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэн Ази, Номхон далайн орнуудын Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбоо буюу CACCI-гийн Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Джамал Инайшвилигийн айлчлал, түүний хүрээнд зохиогдож буй CACCI-гийн  нэгдсэн хуралдаан болон АНДО-уудын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганы үйл ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлогтой болж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцож буй эрхэмсэг зочдодоо дахин баяр хүргэе. CACCI хэмээх олон улсын нэр хүндтэй байгууллагын үйл ажиллагааг сурталчлах нэг павильон ажиллаж буйг дуулгая. 

    Бидний хувьд 2018 он бол их чухал хариуцлагатай жил. Улс орныг хамарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулаад, макро түвшинд гарсан эдийн засгийн нааштай үзүүлэлтүүдийг микро түвшинд буюу аж ахуйн нэгж, ард иргэдийн амьдралд буулгахад сүүлийн хоёр жилд бид бүхэн түлхүү анхаарч ажиллаж байна. Энэхүү үйл явцад ч энэ үзэсгэлэн зохих хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэв. 

    Хүндэт зочид үг хэлсний дараа ёслолын буудлага буудаж “Улаанбаатар түншлэл-2018” олон улсын намрын үзэсгэлэн худалдаа албан ёсоор нээгдлээ.

    Дөрөв хоног үргэлжлэх уг үзэсгэлэн худалдааны зорилго нь Хүнсний үйлдвэрлэлийн шилдгийг шалгаруулах, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түншийн харилцаа холбоо тогтооход тус дөхөм үзүүлэхэд оршиж байна.

    "Улаанбаатар түншлэл 2018"-т дотоодын аж ахуйн нэгжээс гадна Тайванийн 10 гаруй аж ахуйн нэгж ирж, монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, бизнесийн түнш хайх зорилгоор оролцож байгаа юм. 

    Latest 150
    Latest 150