• MN
  • EN
  • CN
  • RU
  • 2018 оны III улиралд батлагдсан бизнесийн эрх зүйн орчин дахь хууль, тогтоомж, ОУ-ын гэрээнүүд
    09/25/2018
    Хуулиуд Тайлбар Батлагдсан огноо Дагаж мөрдөх огноо Холбоос
    1. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай Тус хууль нь банкны салбарын тогтвортой байдлыг хангах  зорилгоор банканд хийсэн активын чанарын үнэлгээ, бусад холбогдох хяналт шалгалтын үр дүнд гарсан өөрийн хөрөнгийн дутагдлыг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчаар хангуулах, шаардлагатай бол төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх, оруулсан хөрөнгийг удирдах, төсөвт буцаан төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. 2018.06.22 2018.06.22 http://www.legalinfo.mn/law/details/13523?lawid=13523
    2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ Хуулийн шинэчилсэн найруулгад үл хөдлөх хөрөнгийн эрхийг газрын эрхтэй нэгдмэл байдлаар бүртгэхээр тусгасан. Мөн улсын бүртгэлийн мэдээллийн сангийн зарим мэдээлэл нээлттэй байх бөгөөд Хувь хүний нууцын тухай болон Байгууллагын нууцын тухай хууль тогтоомжоор зөвшөөрсөн хүрээнд аль болох нээлттэй байхаар тусгасан. Бүртгэлийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, лавлагааг цахим хэлбэрээр өгөх, цахим бичиг баримтын хуулбарыг баталгаажуулахад цахим гарын үсэг хэрэглэдэг байх, цахим гарын үсэг нь гараар бичсэн гарын үсэгтэй адил хүчинтэй байх зэрэг зохицуулалтыг тусгасан. 2018.06.21 2018.11.01 http://www.legalinfo.mn/law/details/13589?lawid=13589

    УИХ-ын тогтоол

    3. Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Зарим нэг төрийн өмчийг аймаг, нийслэлийн өмчид шилжүүлж эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталсан. 2018.06.28 2018.06.28 http://www.legalinfo.mn/law/details/13502?lawid=13502
    4. МУ-ын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого болон төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг  баталсан. 2018.06.28 2018.06.28 http://www.legalinfo.mn/law/details/13496?lawid=13496
    5. МУ-ын их хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Татварын багц хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг хуулиуд багтсан. 2018.06.29 2018.06.29 http://www.legalinfo.mn/law/details/13494?lawid=13494
    6. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт,өөрчлөлт оруулах тухай

    Зүүн баян- Ханги- 280 км

    Эрдэнэт- Арцсуурь- 780 км

    Нийт 900 км байсныг 1900 км болгож өөрчилсөн.
    2018.06.29 2018.06.29 http://www.legalinfo.mn/law/details/13493?lawid=13493
    7. “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх, ижил тэнцүү орчинд өрсөлдөх мөн үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэл баримтлах тухай 2018.06.29 2018.06.29 http://www.legalinfo.mn/law/details/13492?lawid=13492
    8. Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Таван толгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор баталсан. 2018.06.29 2018.06.29 http://www.legalinfo.mn/law/details/13491?lawid=13491

    Latest 150
    Latest 150