• MN
  • EN
  • CN
  • RU
  • Иргэдийн мэдлэг хангалтгүй байдгаас бизнес эрхлэхэд саад болдог
    10/01/2018

    МҮХАҮТ-ын нээлттэй хаалганы өдөрлөг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд боллоо. 

    Уг өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа хороонд болж буйгаараа онцлог бөгөөд Танхимын ажилтнууд хорооны иргэдэд бизнесээ хэрхэн хөгжүүлэх болон бизнесийн боломжуудын талаар сургалт зөвлөгөө өгч, санал бодлоо солилцов.

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг өдөрлөгийн үеэр хэлэхдээ, 15 дугаар дүүрэгт 7900 гаруй иргэдийн 5200 нь бизнес эрхлэх боломжтой гэжээ. Тиймээс Танхимын зүгээс танай хороонд бизнесийн ямар хэрэгцээ шаардлага байгаад судалгаа хийж, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан бизнесийг хийхэд зүгээс дэмжих, хамтрах  боломжтой. 

    Миний ажигласнаар танай хороонд талх, нарийн боовны цех ажиллуулах боломжтой харагдлаа. Иргэд хэсэг бүлгээрээ нэгдэн талх, нарийн боов хийж, түүнийгээ нэг газраа борлуулдаг болчихвол 30 гаруй орон сууцны иргэд өглөө бүр шив шинэхэн талх, нарийн боовны хэрэгцээгээ хангаад зогсохгүй та бүхэн өөрсдөө ч ажлын байр, байнгын орлоготой болох боломж надад харагдлаа. Зах зээл нь бэлэн байгаа энэ үед та бүхэн багахан чармайлт гаргаад хичээвэл болохгүй зүйлгүй. Манай Танхимын дэргэд Голланд Улсын тусламжтайгаар мэргэжилтэй ажилчин бэлтгэх талх, нарийн боовны загвар сургалтын төвийг байгуулсан. Энэхүү сургалтын төв нь 5 модулиар сургалт хийдэг. Та бүхэн сонирхож, сурах хүсэлтэй бол манай үүд хаалга байнгын нээлттэй” гэлээ.  

    Банкнаас зээл авах, бизнес төлөвлөгөө гаргах, төсөл бичихэд иргэдийн мэдлэг хангалтгүй байдгаас бизнес эрхлэхэд нь саад болдог байна. Тиймээс МҮХАҮТ-ын зүгээс хорооны иргэдийн дунд ялангуяа бизнес эрхлэх болон эрхэлж буй иргэдэд энэ талын сургалт, семинарыг зохион байгуулж хамруулах шаардлагатай гэж үзэв.

    БЗД-ийн ИТХ-ын Төлөөлөгч, МҮХАҮТ-ын Хяналтын Зөвлөлийн гишүүн Г.Хонгор, “Иргэд сонгогчидтой уулзаж байхад анзаарагдсан зүйл гэхээр иргэдийн санал санаачилгыг төр, засаг, орон нутгаас нь дэмжихгүй бол иргэдийн мэдлэг чадавх дутагдаж зогсонги байдалтай байдаг нь харагддаг. Тэдний бодол санаа, мэдээ мэдээллээ бизнес болгоход чадавх, бизнесийн санаагаа бодит үйл болгоход бизнесийн төсөл бичих хэрэг гардаг. Энэ талын чадвар байдаггүйгээс иргэд гацаанд ордог. Энэ бүгдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор бид МҮХАҮТ-д  албан ёсоор хандсан. Бидний хүсэлтийг Танхимын дарга хүлээн авч, өөрийн биеэр ирж анх удаа улсын хэмжээнд баг, хорооны түвшинд Танхимын үйл ажиллагааг сурталчилж, алба тус бүрээр хорооны иргэдэд танилцуулж, хамтран ажиллая гэсэн. 

    Ер нь залуучуудад загас өгөх биш, загас өгдөг аргыг зааж өгье гэсэн зарчмаар хандаж байна. Гол нь иргэд маань эндээс анхны сэдэл авч, хоорондоо хоршиж ажлын байр бий болгож, жижиг бизнес эрхлэх нь чухал. Ингэснээр ажилгүйдэлд ч багасна.  

    Хорооны хэмжээнд санхүүгийн эх үүсвэр бий. Хадгаламж зээлийн хоршоонд 100 гаруй сая төгрөгийн 4 хувийн хүүтэй зээл мөн дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст төслөө бичээд зээл хүсвэл нэг иргэнд 3-5 сая төгрөгийн зээл ч бэлэн байдаг. Дээрээс нь гадаадын буцалтгүй тусламж гээд эх үүсвэр хайх юм бол захаас аваад байна. Гол нь бизнес явуулж чаддаг хувийн сахилга баттай, мэргэжлийн ур дүйтэй, чадавхтай хүмүүс хэрэгтэй. Авсан зээлээ аваад үрэн таран хийх биш, үргэлжлүүлэн үр өгөөжтэй юм хийдэг бүтцийг бий болгох л гэж хичээж байна. Ингэхийн тулд заавал бизнесийн дасгалжуулагч хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс бид Танхимтай хамтрах санал тавиад эхний алхмаа хийж эхэллээ” гэв.

    Баянзүрх дүүргийн 350 гаруй мянган хүн ам суурьшдаг, улсын хэмжээний хамгийн том дүүрэг. Үүний дотроос 15 дугаар хороо 7800 гаруй хүн оршин суудаг, 1824 өрхтэй, нийслэлийн хэмжээнд байшин хорооллын хамгийн том гэж хэлж болох хороо юм. 

    Тус дүүрэгт 31 орон сууц, 18-60 насны 4624 хүн байдаг. Хорооны хэмжээнд 810 хүн хувиараа бизнес эрхэлж, 146 ажилгүй иргэд байдаг байна.

    Latest 150
    Latest 150