• MN
  • EN
  • CN
  • RU
  • ХБНГУ-ын Берлин хотод болох “Монголын эдийн засгийн өдөрлөг”-т урьж байна
    11/23/2016

    Эрхэм хүндэт Ноён Хатагтай Танаа,

    2011 онд буюу одоогоос таван жилийн өмнө ХБНГУ болон МУ-ын хооронд “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хийгдсэн билээ. Энэ хүрээнд Герман улсын талаас хоёр орны эдийн засгийн харилцааг тогтвортойгоор дээшлүүлэх зорилготой ажиллаж байна.

    Тиймээс Германы Аж Үйлдвэрийн Нэгдсэн Холбоо (BDI), Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (DMUV) хамтран ХБНГУ-ын Эдийн засаг, Эрчим хүчний яам, Германы Эдийн засгийн Зүүн Ази дахь нийгэмлэг (OAV), Дойче Банк компанийн дэмжлэгтэйгээр ирэх арванхоёрдугаар сарын 12-нд Герман-Монголын Эдийн засгийн Хорооны хуралдааныг ашиглан “Монголын эдийн засгийн өдөрлөг“-ийг зохион байгуулах гэж байна.

    Эрхэм Таныг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг Та хавсралтнаас авч үзнэ үү.

    Та ХБНГУ-д болох “Монголын эдийн засгийн өдөрлөг”-т оролцох эсэхээ ирэх 12-р сарын 7-ны Лхагва гараг хүртэл rebecca.schmuecking@dmuv-mn.com хаягаар мэдэгдэнэ үү.  

    Тус арга хэмжээ нь Герман болон Монгол хэл дээр синхрон орчуулгын хамтаар явагдана.

    Хүндэтгэсэн,
    Маттиас Вахтер (Германы Аж Үйлдвэрийн Нэгдсэн Холбоо)
    Герхард Вакенхүт (Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо)

    Холбогдох хаяг:
    Утас: 7011 6000
    Цахим сонин: rebecca.schmuecking@dmuv-mn.com
    Вэб хаяг: www.dmuv-mn.com

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150