• MN
  • EN
  • CN
  • RU
  • “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ЫН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
    10/09/2018

    Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 4 дэх жилдээ шалгаруулан гардуулна.

    Энэхүү шагналын ЗОРИЛГО НЬ:
    Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, бүтээгдэхүүн үйлчилгээндээ холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон тохирлыг илэрхийлэх гэрчилгээ, дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулсан  ба үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчилан таниулах, алдаршуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

    ШАЛГАРУУЛАЛТ:

    • Аж ахуйн нэгж, байгууллага
    • Бүтээгдэхүүн
    • Үйлчилгээ гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын ЦОМ, БАТЛАМЖ олгоно.

    Шалгаруулалтанд тавьсан шаардлагын дагуу холбогдох материалаа 2018 оны 11 дүгээр сарын  09-ны өдрийн 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Хүснэгтийг хавсралт файлаас татаж авна уу.

    Шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
    Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Стандарт, хэмжил зүйн газрын II байр, 3-р давхар, 310 тоот.
    Утас: 70185289, 99978189
    Цахим шуудан: dashdulam@masm.gov.mn

    Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
    Стандарт хэмжил зүйн газар, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар
    Утас: 70185289,  99978189
    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Бодлого судалгаа хөгжлийн газар
    Утас: 310619, 99034043
    Хүснэгтийг хавсралт файлаас татаж авна уу.  ХАВСРАЛТ ТАТАХ: Хүснэгт

    Latest 150
    Latest 150