• MN
  • EN
  • CN
  • RU
  • ТӨВИЙН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2018
    10/15/2018

    Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын зорилго нь Төвийн бүсийн аймгууд болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр аймгууд өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэх юм.

    Хаана: Дархан хот, Бизнес хөгжлийн төв
    Хэзээ: 2018 оны 10-р сарын 26, Баасан гараг
    Оролцогчид: Салбарын яамд, Дөрвөн аймгийн нутгийн удирдлага, ИТХ, МҮХАҮТ-ын салбар танхимууд, Олон улсын байгууллагууд, Бизнесийн байгууллагууд

    Жич: Чуулганы бүртгэл болон хуралд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг - 99081910, 11-321927 утсаар болон info@ecrc.mn хаягаар лавлана уу.
    Аймгуудын өрсөлдөх чадварын талаар мэдээллийг www.aimagindex.mn цахим хуудсаар авна уу.

    Хавсралт: Хөтөлбөр, Хөтөлбөр Англи

    Latest 150
    Latest 150