• MN
  • EN
  • CN
  • RU
  • АНУ-тай харилцах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    10/15/2018

    АНУ-ын худалдааны яамны БНХАУ, Монгол Улсыг хариуцсан туслах нарийн бичгийн орлогч Алан Турлей болон түүний дагалдан яваа бизнесийн төлөөлөл манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Америкийн бизнес уулзалтыг МҮХАҮТ-д зохион байгууллаа. Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ болон худалдааны танхимын дэмжлэгтэйгээр манай улсын олон салбарт төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж,  улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

    Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа Танхимын үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр талын худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч, цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.

    Харин бизнес бүрэлдэхүүнийг ахалж буй Алан Турлей хэлэхдээ “Хоёр орны эдийн засгийн харилцааг хүчитгэх шаардлага тулгарч байна. АНУ-ын худалдааны танхим гишүүн компаниудаа дэмжих, Монголд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажилладаг. Энэхүү айлчлал нь Монголд зориулсан тусгайлсан айлчлал юм. АНУ-ын худалдааны танхимаас цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, тогтмол үйл ажиллагаа явуулах, тогтсон хөтөлбөртэй болох талаар онцгойлон анхаарна” гэлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын харилцаа холбоо, ХАА, хүнсний аюулгүй байдал, эм, хүнс хөдөө аж ахуйн хэмжилт, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд хүрэлцэн иржээ.

    Манай талаас Монголын  газар тариалангийн холбоо танилцуулга хийв. Мөн Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат махны экспортын өнөөгийн байдал, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах Монголын хүнсний үйлдвэрлэл болон холбооны танилцуулга, Танхимын дэргэдэх усны бодлогын зөвлөлийн дарга Г.Лхагвасүрэн “Монгол Улсын усны бодлого” сэдвээр илтгэл тавилаа.

    Latest 150
    Latest 150