• MN
  • EN
  • CN
  • RU
  • Оюуны өмчийн багц хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт өөрчлөлтөд санал авч байна
    10/15/2018

    Техник, технологи хөгжихийн хэрээр оюуны өмчийн хэрэглээний хүрээ хурдацтай тэлж байна. Үүнийг дагаад оюуны бүтээлийн төрөл улам олширч,  шинэ нэр томьёо, ойлголтууд бий болсноор нэгдсэн ойлголтод хүрэх, тэдгээрийг хоёрдмол утгагүй тодорхойлох; оюуны бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, хууль бусаар орлого олох явдлаас сэргийлэх, түүнийг шийдвэрлэх үйл явцыг тодорхой болгох; мэдээлэл технологийн хөгжил, бодит хэрэглээ, практиктай нийцүүлэн цахим орчны эрх зүйн зохицуулалтыг тусгайлан нарийвчилж зохицуулах; оюуны өмчийн төрлүүдэд тавигдах шаардлагуудыг ялгах; мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зэргээр оюуны өмчийн багц хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага бий болжээ. Түүнчлэн Монгол Улс нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн  орны хувьд аж үйлдвэрийн өмчийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид  заасан суурь зарчимд нийцүүлэх үүрэгтэй билээ.

    Иймд оюуны өмчийн багц дараах хуульд иргэд, аж ахуй эрхлэгч байгууллагаас санал авч байна. Саналаа идэвхтэй өгнө үү.  

    1. Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулга,
    2. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт,
    3. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

    Санал авах сүүлийн хугацаа: 2018 оны 10 сарын 19 өдрийн 18 цаг

    Хариуцсан ажилтан: С.Дүүрэнжаргал – МҮХАҮТанхимын мэргэжилтэн
    Утас: 11-310-396; 88081803
    Цахим шуудан: duurenjargal@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150