• MN
  • EN
  • CN
  • RU
  • БРЭНД, ДИЗАЙНЫГ САЙЖРУУЛАХ ЗАМААР БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЖ, МОНГОЛ УЛС ДАХЬ ОЮУНЫ ӨМЧИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨСЛИЙН САНАЛ АСУУЛГА
    10/15/2018

    АНХААР: Зөвхөн уг санал асуулгыг үндэслэн Монгол улсын хэмжээнд 100 орчим ЖДҮ, ААН, Холбоо/Хоршоог сонгон шалгаруулж, төслийн хугацаанд тэдгээр бизнес эрхлэгчдийн оюуны өмч болох брэнд бүтээгдэхүүний брэндинг, маркетингийн бодлогыг боловсруулж, олон нийтэд суталчлах тул уг санал асуулгыг үнэн зөв бөглөж идэвхтэй оролцоно уу.

    Хэрэгжүүлэгч байгууллага: ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА, МОНГОЛЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР
    Хамтрагч байгууллага: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

    Төслийн зорилго Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж,  холбоо, хоршоодын (ЖДҮ/ААН/хоршоо, холбоод) бизнесийг хөгжүүлэх, тэдгээрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оюуны өмч, тэр дундаа барааны тэмдгийн эрхийг бүрэн ашиглах, брэндийн стратегийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

    Хэрэгжүүлэх хугацаа: 5 жил
    Энэхүү төслийг 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:
    1.    Эхлэх үе шат – 12 сар

    • Төслийн танилцуулах уулзалт
    • Төслийг хэрэгжүүлэх үндэсний баг бүрдүүлэх
    • ЖДҮ/ААН/хоршоо, холбоодоос судалгаа авч, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд тавигдах шаардлага, оюуны өмчийн хэрэглээ, брэнд, дизайны стратегит дүн шинжилгээ хийх

    2.    Зохион байгуулах үе шат – 12 сар

    • Төсөлд хамрагдах ЖДҮ/ААН/хоршоо, холбоодыг сонгон шалгаруулах

    3.    Хэрэгжүүлэх үе шат – 24 сар

    • Брэнд, дизайныг хөгжүүлэх буюу оюуны өмчийн эрхийн давуу талуудад чиглэсэн чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах
    • Төслийг хэрэгжүүлэх бодлого, бизнес загвар боловсруулах (ЖДҮ/ААН/хоршоо, холбоодод зориулсан “Оюуны өмч ба Брэнд, Дизайныг хөгжүүлэх бодлого”)

    4.    Бүтэц, зохион байгуулалтын үе шат – 12 сар

    • Төслийн хаалтын хурал
    • Төслийг олон нийтэд таниулах, сурталчилгааны материал гаргах
    • Хамтран ажиллах нийгэмлэгийг бүрдүүлэх
    • Төслийн биелэлтэд үнэлгээ хийх

    Хариуцсан ажилтан: МҮХАҮТанхимын мэргэжилтэн С.Дүүрэнжаргал
    Утас: 11-310-396; 88081803
    Цахим шуудан: duurenjargal@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150