• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хэрхэн Оюу-Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болох вэ?
    11/22/2016

    Оюу-толгой ХХК-ийн Худалдан авалт болон олон нийттэй харилцах газар, МҮХАҮТ хамтран 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00-16:30 цагийн хооронд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ханган нийлүүлэгчдэд зориулан мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулах гэж байна.

    Энхүү уулзалтаар Оюу-толгой ХХК-д бараа, үйлчилгээ нийлүүлэхэд хаанаас мэдээлэл аван ямар замаар хэрхэн нийлүүлэлт хийх, түүнд тавигдах нийтлэг шаардлага, ёс зүй, худалдан авалт хийх процесс, ханган нийлүүлэгчээр хэрхэн бүртгүүлэх, тендерт оролцоход бүрдүүлэх материал, шат дараалал зэргээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөн харилцан санал солилцож шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан уулзалт хийж хамтран ажиллах түнш, харилцагчид, ханган нийлүүлэгчдээ сонгох юм.

    Дээрх уулзалт арга хэмжээнд бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөртэй танилцан доорх хаягаар урьдчилан бүртгүүлж өргөнөөр хамрагдана уу.

    ОНЛАЙН БҮРТГЭЛ: https://goo.gl/forms/x1b8jxBbDVS8QKoV2

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150