• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС “МИНСК”
    10/29/2018

    Эдийн засгийн чөлөөт бүс “Минск” нь 1988 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр үйлдвэрлэл эрхлэх, бизнес явуулахад хамгийн таатай бүсийн нэг болоод байна. Гол давуу талууд нь Европын хамгийн чухал авто замын уулзвар дээр оршдог, эдийн засаг, тээвэр-ложистик, боловсон хүчин гээд нийслэл хотын бусад  боломж, үндэсний болон олон улсын түвшин дэх бизнесийн түншүүдийн өргөн хүрээ, төрийн дэмжлэг, хуулиар тогтоосон ЭЗЧБ-ийн хөнгөлөлт юм.

    ЭЗЧБ "МИНСК": ТОО БАРИМТ

    • одоо "МИНСК" ЭЗЧБ-д 115 хуулийн этгээд бүртгэлтэй байна;
    • "МИНСК" ЭЗЧБ-ийг нээснээс хойш орчин үеийн 42 үйлдвэрийг барьж буюу сэргээн босгосон байна;
    • 10 үйлдвэр баригдаж дуусах шатанд, 14 нь төлөвлөж төсөл хийх үе шатанд байна;
    • 21 орны компаниуд ЭЗЧБ-д хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үндсэн хөрөнгө оруулагч нь Орос, Кипр,  Их Британи, Герман, Эстони, Латви, АНУ юм;
    • янз бүрийн тивийн 65 улс ЭЗЧБ-д үйлдвэрлэсэн бїтээгдэхїїнийг импортлож байна.

    ЭЗЧБ "МИНСК"-ийн түүх
    Ашигтайгаар хөрөнгө оруулах, шинэ ба өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх нутаг дэвсгэр болох ЭЗЧБ "МИНСК" нь 1998 оны 3 сарын 2-ны өдөр албан ёсоор эхэлсэн юм. Эхлээд ЭЗЧБ-ийн нийт талбай 1,39 мян. га байсан боловч олон удаа өргөтгөсөн билээ. Өнөөдөр "Минск" ЭЗЧБ нь 2.79 мянган га талбай бүхий  23 эдэлбэр газарт байрладаг: Минск хотын нутаг дэвсгэрт ойролцоогоор 1 мян.га, Минск мужийн нутаг дэвсгэрт 1,7 мян.га бий. "Минск" ЭЗЧБ нь газар зүйн тохиромжтой байршилтай ба Минскийн тойрог зам, Европын тээврийн хонгил Ns2 (Берлин - Варшава - Минск - Москва)-ын дэргэд байдаг. "Минск" ЭЗЧБ -ийн хөгжлийн гол чиглэл нь орчин үеийн үйлдвэрийг байгуулахын зэрэгцээ одоо байгаа үйлдвэрлэлийг гүнзгий шинэчлэх явдал юм. Одоо чөлөөт бүс нь аж үйлдвэр, гудамж, авто зам, инженерийн байгууламж, тээвэр, бизнесийн дэд бүтцийг нэгтгэсэн томоохон аж үйлдвэрийн парк болжээ.

    "МИНСК" ЭЗЧБ –ИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ НЬ:

    • машин үйлдвэрлэл;
    • металл боловсруулалт;
    • кабелийн үйлдвэрлэл;
    • химийн болон газрын тос - химийн үйлдвэр;
    • мод боловсруулах үйлдвэрлэл;
    • барилгын материалын үйлдвэрлэл;
    • эмийн үйлдвэрлэл;
    • логистик.

    "МИНСК" ЭЗЧБ-ЭД ДАРААХ ТОМ КОМПАНИУД БАЙГАА ЮМ:

    • ООО "Алютех Инкорпорейтед" (цонх хаалганы дулаалга, секц хаалга болон бусад хөнгөн цагаан бүтэц хийдэг Дорнод Европын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг);
    • УП "АДАНИ" (аюулгүй байдал, хяналт, эмийн үйлдвэрлэлд хэрэглэдэг гэрлийн шинжилгээний системийн дэлхийн зах зээл дэх тэргүүлэх компаниудын нэг);
    • СООО " Үнэт эдлэлийн үйлдвэр "Зорка";
    • ЗАО "Штадлер Минск" (беларусь-швейцарийн төмөр замын болон хотын цахилгаан тээврийн үйлдвэрлэл);
    • СЗАО "БЕЛДЖИ" (Geely - беларусь-хятадын автомашин үйлдвэрлэгч).

    "МИНСК" ЭЗЧБ-Д БИЗНЕС ХИЙХ ДАВУУ ТАЛ
    "Минск" ЭЗЧБ-ийн оролцогчоор аливаа өмчийн хэлбэрийн Беларусийн болон (эсвэл) гадаадын хуулийн этгээд, эсвэл хувь хүмүүс болж болно. Компанийн эдлэх гол давуу тал нь:

    • Европын хотуудаас холгүй газар зүйн таатай байршил;
    • Татвар, гаалийн хөнгөлөлт;
    • Төмөр зам, агаарын болон автозамын тээвэрлэлтийг хялбар, хурдан хийх боломж;
    • Гол олон улсын байгууллагууд, төлөөлөгчийн газар төвлөрсөн байрлал.

    ХОЛБОО БАРИХ ХАЯГ:
    Уулзалтын өрөөний тел./факс: +375 17 327 46 96
    Захиргааны дарга Рудченко Дмитрий Алексеевич-ийн тел.: + 375 17 335 28 87
    Цахим шуудан: info@fezminsk.by
    Хаяг: ул. Кропоткина, 44, 220002, г. Минск, Республика Беларусь
    Цахим хуудас: https://www. fezminsk.by/

    Latest 150
    Latest 150