• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн бизнес санал хүргүүлж байна
    11/07/2018

    Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд гүн хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд дараах мэдээллийг хүргүүлж байгааг хүлээн авна уу. Казахстаны Гадаад худалдааны танхим нь Монголын Улсын аймгийн төвийн нийтийн тээвэр,  хот хоорондын зорчигчид тээврийн автомашины чадамжийг дээшлүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Казахстан Улсын Костанай хотод үйлдвэрлэдэг “Daewoo” маркийн автобусны тухай материалыг танилцуулж байна.

    Тус автобусыг “Allur Group of companies JSC” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн бүрэлдэхүүнд багтдаг “SaryarkaAvtoProm” LLP үйлдвэрт үйлдвэрлэдэг. Тус бүтээгдэхүүнүүдийг импортлох сонирхолтой тохиолдолд үйлдвэрийн төлөөлөгчид Монгол Улсад ирэх болон холбогдох хэлэлцээр явуулахад бэлэн байгаа юм.  Элчин сайдын яам тус материалыг Монгол улсын холбогдох байгууллагууд, бүх аймгын удирдлага болон тээврийн компаниудад хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

    Үүнтэй холбогдуулан “SaryarkaAvtoProm” LLP үйлдвэрийн байр суурьтай танилцах болон Монголын талын байр суурийг илэрхийлэх бол Элчин сайдын яамны a.abishev@mfa.kz болон ulaanbaatar@mfa.kz хаягаар цахим шуудан илгээхийг хүсъе.

    Хавсралт: Танилцуулга

    Latest 150
    Latest 150