• MN
  • EN
  • CN
  • RU
  •  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
    11/21/2016

    БНХАУ-ЫН БЭЭЖИН, ХӨХХОТОД ХИЙХ БИЗНЕС АЙЛЧЛАЛД УРЬЖ БАЙНА

    МҮХАҮТ-ын удирдлагууд 2016 оны 11 дүгээр сарын сүүлийн хагаст БНХАУ-д ажлын айлчлал хийж тус улсын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, ӨМӨЗО-ы Худалдааг Дэмжих Хороотой хамтран 2 талын бизнес эрхлэгчдийн уулзалт, төслийн танилцуулгыг зохион байгуулах гэж байна.

    БНХАУ -тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн зүгээс энэхүү арга хэмжээний үеэр Хятадын талын БНХАУ -тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн нарийн бичгийн газар Хятадын Худалдааг Дэмжих Хороо, харилцаа холбоог хариуцагч байгууллага ӨМӨЗО-ы Худалдааг Дэмжих Хороотой ажил хэргийн уулзалт хийж дараах асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд:

    • Эдийн засгийн коридор байгуулахад Монгол улс, Хятад улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийн тухай
    • “Нэг бүс-нэг зам” төсөлд Хятад Улстай хамтарч ажиллах талаар санал солилцох, бүс нутгийн хэмжээнд хийгдэж буй дэд бүтцийн сүлжээнд Монгол Улсыг хамруулах
    • Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтуудыг олон улсын статустай болгох
    • БНХАУ-ын зах зээлд Монгол Улсын бизнесийн орон зайг өргөжүүлэх, шинээр бий болгох
    • Хятадын Худалдааг Дэмжих Хороо болон МҮХАҮТ аж ахуйн нэгжүүдэд харилцан баталгаа гаргах
    • БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах  чиглэлээр санал солилцох юм.

    Тус уулзалтын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ба үр ашгаа нэмэгдүүлэх сонирхол бүхий Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт, төслийн танилцуулга зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Айлчлалын үеэр Бээжин хотноо зохион байгуулагдаж буй 2016 оны Хятад улсын эрчим хүчний үзэсгэлэн, 2016 оны Ирээдүйн Логистик төв, барилгын хэмнэлтэт эрчим хүч, дулааны гэрэлтүүлэг, нууцлалын систем болон ухаалаг автоматжуулалтын технологи, тоног төхөөрөмжийн хэрэглээний үзэсгэлэн, 2016 оны 9 дэх удаагийн ОУ-ын тээвэр логистикийн үзэсгэлэнг үзэж сонирхоно.

    Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар орж харна уу:

    1. 2016 оны Хятад улсын эрчим хүчний үзэсгэлэн http://www.onezh.com/web/index_50926.html
    2. 2016 оны Ирээдүйн логистик төв, барилгын хэмнэлтэт эрчим хүч, дулааны гэрэлтүүлэг, нууцлалын систем болон ухаалаг автоматжуулалтын технологи, тоног төхөөрөмжийн хэрэглээний үзэсгэлэн http://www.onezh.com/web/index_50526.html
    3. 2016 оны 9 дэх удаагийн ОУ-ын тээвэр логистикийн үзэсгэлэн http://www.onezh.com/web/index_48622.html

    Иймд уг айлчлалын бүрэлдэхүүнд орж хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах, бизнес уулзалтанд оролцох аж ахуйн нэгжүүдийг дараах хаягаар бүртгэж байна /оролцогчдын тоо хязгаартай/.

    Бүртгэлийн эцсийн хугацаа: 2016 оны 11 дүгээр сарын 22.
    МҮХАҮТ, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар (МҮХАҮТ-ын байрны 403 тоот өрөө)
    Утас: 312501, Гар утас: 99077781
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150