• MN
  • EN
  • CN
  • RU
  • Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тодрууллаа
    11/17/2018

    Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ хамтран “Чанарын чуулган 2018” арга хэмжээг зохион байгууллаа. Чуулганд  200 орчим төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон  “Экспортод чанарын дэд бүтэц бэлэн үү” сэдвийг хөндөж   илтгэл  хэлэлцүүлэг өрнүүлэв   

    Үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар “Чанарын болон байгаль орчны менежмент”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, улмаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болсон юм. Дэлхийн олон улс оронд энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ 2018 онд “Чанар итгэлийг бий болгоно” уриан дор ийнхүү тэмдэглэн өнгөрүүлэв. Дэлхийн олон улс оронд эдийн засгийн тэргүүлэх асуудлын нэг нь чанар байдаг.  

    Чанарын тухай ойлголт нь хүний хүрээлэн буй орчин болон бие махбод, сэтгэл санааны сайн сайхан байдлыг багтаадаг амьдралын чанартай нягт холбоотой.  Мөн хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон аж ахуйн нэгжүүдэд  “Үндэсний чанарын шагнал”-ыг гардууллаа.

    Олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангаж бүтээгдэхүүн  үйлчилгээний чанараар манлайлж шилдэг бүтээгдэхүүний шагналыг   “Ханбогд кашмер”, шилдэг үйлчилгээ шагналыг  “Тера экспресс”, шилдэг байгууллагын шагналыг  “Энержи ресурс” тус тус хүртлээ.  Чанарын шагнал хүртсэн аж, ахуй нэгж нэгжүүд журмын дагуу үндэсний чанарыг шагналыг илэрхийлэх таних тэмдгийг зар сурталчилгаа, хэвлэмэл хуудас, бүтээгдэхүүний хаяг шошго, сав баглаа боодолд загвар хэмжээсийн дагуу томруулах буюу багасгаж хэрэглэх боломжтой. Энэхүү таних тэмдэг нь тухайн байгууллагыг чанартай, аюулгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж буйг илэрхийлэх нэрийн хуудас  болох юм.
     
    Чуулганаар хэлэлцсэн илтгэлүүдийг ЭНД ДАРЖ үзнэ үү

    Latest 150
    Latest 150