• MN
  • EN
  • CN
  • RU
  • Ази Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АПТА)-ийн гаалийн тарифын хөнгөлөлтийн жагсаалд санал өгнө үү
    05/03/2017

    Монгол улс 2013 онд Ази Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр буюу APTA-д нэгдэн орсон билээ. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хөгжиж буй гишүүн улс хоорондын худалдааг өргөжүүлэх тасралтгүй үйл явцаар дамжуулан тэдгээр улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, түүнчлэн тэдний өнөөгийн болон ирээдүйн хөгжил, худалдааны хэрэгцээнд нийцүүлэн худалдааг харилцан ашигтай байдлаар чөлөөлснөөр олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргахад оршино.

    Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнууд 1975 онд Бангкокийн хэлэлцээр нэртэйгээр байгуулсан бөгөөд 2005 онд уг хэлэлцээрийг өргөжүүлэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/ болгон өөрчилжээ. Өнөөгийн байдлаар Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ болон Шри Ланка улс гишүүнээр элсээд байна.

    АПТА-гийн гишүүн улс импортод хамрагдаж буй нийт барааны 40 хувь, хоорондын худалдааны үнийн дүнгийн 20 хувийг тус тус хөнгөлөх амлалт аваад байна. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын бүс нутгийн хэмжээний худалдааны анхны хэлэлцээр бөгөөд олон улс, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэхэд гол хөшүүрэг болох ач холбогдолтой.

    Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60 гаруй буюу экспортын 90 гаруй, импортын 30 хувийг АПТА-гийн гишүүн орнууд эзэлдэг. АПТА-д нэгдсэнээр манай экспортын бараа гишүүн орнуудын зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрэх боломж бүрдэх юм. Тухайлбал: БНХАУ болон БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

    Мөн эдгээр орнуудаас Монголд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байна.

    Тухайн хэлэлцээрийг УИХ-аар батлуулах бэлтгэл ажлын хүрээнд Монголын талын тарифын хөнгөлөлтийн мэдээллийг хүргэж байна. Иймд бизнес эрхлэгч та бүхэн танилцан саналаа өгнө үү.

    Холбоо барих:

    МҮХАҮТ, Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар, Ч.Цэцэгмаа
    Утас: +976-11-328878, 99117644
    Факс: +976-11-324620
    Цахим шуудан: tsetsegmaa@mongolchamber.mn

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150