• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Business breakfast” уулзалтанд УИХ-ын гишүүн, Монгол Японы бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Сумъяабазар оролцоно
    05/09/2017

    МҮХАҮТ нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор сард 2 удаа өглөө 07.30-9.30 цагт "Business breakfast" уулзалт, ярилцлагыг зохион байгуулдаг.

    Энэ удаагийн зочноор Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн дарга, Монгол Японы бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Сумъяабазар уригдан оролцож, Монгол Японы эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны талаар бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцоно.

    Хаана: МҮХАҮТ, Үзэсгэлэнгийн заал
    Хэзээ: 2017.03.17, 07.30 цагт
    Цахим шуудан: marketing@mongolchamber.mn

    Оролцогчдын тоо хязгаартай тул та 99994955 утсаар эсвэл,
    https://goo.gl/forms/8047caPngoMNs2R12 хаягаар бүртгүүлнэ үү.

    Latest 150
    Latest 150