• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ  Олон Улсын ISO9001:2015 баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа
    12/07/2018

    МҮХАҮТ Дэлхийн 140 гаруй оронд 840 салбар, 320 гаруй лабораторитай, хяналт, шалгалт, үнэлгээний дэлхийд тэргүүлэгч байгууллага Швейцарийн Женевт төвтэй “SGS” компаниар аудит хийлгэж ISO 9001:2015 шаардлагыг хангаж,  баталгаажуулалтын гэрчилгээг гардан авах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

    Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын ГХЯ-ын сайд Д.Цогтбаатар, СХЗГ-ын дарга Г.Гантөмөр,  МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, бизнес эрхлэгчид, МҮХАҮТ-ын Салбар танхимын удирдлагууд болон бүх ажилтнууд оролцлоо.

    МҮХАҮТ бизнесийн орчныг таатай болгох бизнесийн өмгөөлөл, нөлөөлөл үзүүлдэг байгууллага болохын хувьд чанарын удирдлагын тогтолцоог компаниудад таниулах бизнес эрхлэгчдэд ач холбогдлыг нь ойлгуулах чиглэлээр 2006  оноос эхлэн ажиллаж ирсэн. 2009-2012 онуудад онд зөвлөгөө өгөх, сургалт явуулах нэг жилийн хөтөлбөрийг 18 компанид хэрэгжүүлснээр дөрвөн компани ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж үндэсний болон олон улсын байгууллагаар баталгаажуулалт хийлгэсэн билээ. 2015 оноос МҮХАҮТ-д чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан стандартыг үйл ажиллагаандаа шат дараатай нэвтрүүллээ.

    Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь зөвхөн нэг гэрчилгээ авахдаа биш хэрэглэгч үйлчлүүлэгчдэд, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж чадах “тогтолцоотой”  гэдгээ нотлох, тогтвортой хадгалах ойлголт юм. Баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэж, гэрчилгээ авах нь хэрэглэгч, сонирхогч талуудын итгэлийг бий болгох, байгууллагын хүлээх хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой.

    МҮХАҮТ-ын тухайд ажлын хэсэг томилж, зөрүүний шинжилгээгээр стандартын шаардлагатай харьцуулан нөхцөл байдлыг тодорхойлохоос ажлаа эхэлсэн. Тогтолцооны асуудал яригдаж байгаа учраас энэ ажилд байгууллагын дээд удирдлага, дунд шатны удирдлага, бүх ажилтнууд өөрийн гэсэн үүрэгтэй оролцсон. Үйл явцын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлнэ гэдэг байгууллага үйл ажиллагааныхаа стандартыг бий болгож, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд  зориулсан бүтээгдэхүүн гаргах, үйлчилгээ явуулах стандартыг бий болгож буй хэрэг юм. Танхим тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар биш учраас хүний нөөцийн ур чадвар, байгууллагын  мэдлэг мэдээллийг хэрхэн хадгалах, удирдах, түүнийгээ яаж түгээх вэ гэдэг дээр анхаарч ажилласан. Энэ хүрээнд байгууллагын дотоод бичиг баримт, тушаал шийдвэр, мэдлэг мэдээллийн урсгал яаж явагдах, хэр хүртээмжтэй байх, түүнийг ашиглахад хялбар байх эсэх, эргээд түүнийгээ шинэчлэх, тасралтгүй сайжруулах зэрэг асуудалд анхаарсан. Мөн хэрэглэгчээс ирсэн мэдээлэл, санал, гомдлын асуудлыг хүлээж авч шийдвэрлэх, хэрэглэгч, гишүүдийн сэтгэл ханамжийг мэдэх, үнэлэх, дүн шинжилгээ хийх тогтолцоог үүсгэж, дадал болгох чиглэлд ач холбогдол өгч ажиллаж байна. 

    Latest 150
    Latest 150