• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол Индонезийн анхны бизнес форум боллоо
    12/10/2018

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Индонез Улсын Элчин Сайдын Яам хамтран хоёр улсын бизнес форумыг 12 сарын 7-нд амжилттай зохион байгууллаа.

    Энэхүү бизнес форум нь Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа зохиож буй бизнес форум бөгөөд Индонес улсын Элчин Сайдын Яамны 10 гаруй албан хаагч, дипломатууд оролцов. Монголын талаас 17 аж ахуй нэгж, компанийн төлөөлөгч ололцлоо.  

    Хоёр талын бизнесийн боломжийг нээх, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгтой бизнес уулзалтын үеэр Индонезийн Эдийн Засгийн Яамны нэгдүгээр орлогч сайд Индонезийн эдийн засгийн одоогийн байдал, цаашдын хадлагын талаар илтгэл тавьсан бол Монголын талаас Гадаад Харилцааны болон Сангийн Яамны төлөөлөгчид Монголын эдийн засгийн төлвийн талаар танилцуулга хийв.

    Танилцуулга илтгэлийн дараа МҮХАҮТ-ын Удирдах Зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав арга хэмжээг албан ёсоор нээж үг хэлж Индонезийн төлөөлөгчдийн ахлагч, Индонез улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жаухари Оратмангунтай хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар санал солилцов. Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн үгэндээ Индонезийн уул уурхайн салбарыг хөгжүүлсэн болон зэсийн баяжмалыг боловсруулах туршлагыг судлах нь Монголын эдийн засагт чухал болохыг онцлов.  Элчин сайд Жаухари Оратмангун хоёр талын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж хамтран ажиллахад өөрийн зүгээс бүхий л хүчин чармайлтаа үзүүлнэ гэв.

    Тоо баримтаас үзвэл хоёр талын худалдааны эргэлт  2013 онд 15.5 сая ам.доллар,  2014 онд 20 сая ам.доллар, 2015 онд 23 сая ам.долларт хүрсэн байна. Монгол Улс Индонез Улсад голдуу механик багаж, тунгаасан зэс, хайлш нийлүүлдэг бол тус улсаас дал модны тос, эм, саван импортлон авдаг байна.

    Latest 150
    Latest 150