Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Business League - 2017” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн 3 дахь жилдээ 2017 оны 3 дугаар сарын 25 өдөр эхлэх гэж байна.
Бизнесийн салбарт ажиллаж байгаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл оршихуйг төлөвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус тэмцээний зорилго оршино.
Иймд танай байгууллага бидний санаачлагыг дэмжин уг тэмцээнд баг тамирчдаа идэвхитэй оролцуулахыг уриалж байна.
Техникийн зөвлөгөөнийг 2017 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн 15.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 507 тоот хурлын танхимд болно.
Бүртгэлийн хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 13-21 өдөр хүртэл
Оролцооны хураамж: 800.000 төгрөг
Дансны дугаар: ХААН Банк - 5112003124
Данс эзэмшигчийн нэр: МҮХАҮ-ийн танхим
Гүйлгээний утга: “BUSINESS LEAGUE - 2017” тэмцээний төлбөр
Тавигдах шаардлага:
-
МҮХАҮТ-ын гишүүн байгууллага байх
-
Багийн гишүүд тухайн байгууллагын үндсэн ажилтан байх
Холбоо барих:
Утас: 99017740, 99102046