• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Мөнгөн богц”-ын эздийг анх удаа тодрууллаа
    12/18/2018

    Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт МҮХАҮТ-д боллоо.

    Уулзалтад дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн 100 орчим төлөөлөл оролцов. Зөвлөлдөх уулзалтыг нээж ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нар үг хэлэв.

    Зөвлөлдөх уулзалтад “Монгол Улсын сав, баглаа боодлын салбарт төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Б.Батбаатар, “Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Болдбаатар, “Сав, баглаа боодлын салбарыг хөгжүүлсэн олон улсын туршлагаас” сэдвээр МҮХАҮТ-ын дэргэдэх Сав, баглаа боодлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Хулан нар илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Мөн энэ үеэр хүнс, хөнгөн үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, худалдаа, нийтийн хоол гэсэн таван төрлөөр "Мөнгөн богц" сав баглаа боодлын  салбарын шилдгийг тодруулах ёслолын арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Хүнсний үйлдвэрийн "Мөнгөн богц" шагналыг Талх чихэр ХК, хөнгөн үйлдвэрийн "Мөнгөн богц" Натурал эссеншнл буюу Ламур бренд, уул уурхай, хүнд үйлдвэрийн “Мөнгөн богц” Оюутолгой ХХК, худалдааны салбарын “Мөнгөн богц” Скай хайпермаркет ХХК-ийн  И-март сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны салбарын “Мөнгөн богц” шагналыг Микс Пицца тус тус хүртлээ. 

    Цаашид уг зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэлийн салбарт  эрүүл өрсөлдөөн бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

    Latest 150
    Latest 150