• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ын дэргэд “Нэг цэгийн үйлчилгээ” нээгдлээ
    12/21/2018

    МҮХАҮТ нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-тэй хамтран “Нийгмийн түншлэл” төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

    Энэхүү төслийн хүрээнд ААНБ-аас үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш ажиллаж буй өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгаа авахад нийт судалгаанд оролцогчдын 79% нь аж ахуй нэгж байгууллага болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах хэрэгцээ шаардлага байна.

    Дадлага сургалтын талаар нэгдсэн мэдээ мэдээлэл сургалт байхгүй байгаа нь ур чадвартай ажилтан бэлтгэхэд сөрөгөөр нөлөөлж байна гэсэн хариултыг өгсөн байна.

    Энэхүү ойлголтын зөрүүг арилгах зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд нэг цэгийн үйлчилгээг нээж ажиллуулж байна. Нэг цэгийн үйлчилгээний нээлтийн арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.

    Нээлтийн арга хэмжээний үеэр МАЙН ТЕХ MСҮТ-МЕРА ХХК, МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ-СОР КАШЕМИР ХХК, ШИНЭ-ҮЕ MСҮТ-БҮТИ ХХК, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ТАЛХ ЧИХЭР ХК-ууд үйлдвэрлэлийн дадлага сургалтыг зохион байгуулах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.

    Latest 150
    Latest 150