• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Энтрепренер 2018” ёслолын ажиллагааны шилдгүүд тодорлоо
    12/21/2018

    МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг "Энтрепренер 2018" ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг 22 дахь жилдээ ийнхүү шалгаруулан өргөмжилж байна.

    МҮХАҮТ-аас Энтрепренер  цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар өрсөлдүүлэн дүгнэдэг уламжлалтай.

    Ёслолын ажиллагааг нээж МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэхдээ “Эдийн засгийн хямралыг бид сая гаруй хүний ажлын байрыг бий болгосон, 157 мянган аж ахуйн нэгжийн нөр хөдөлмөрийн үр дүнд  даван туулж чадсан. Оны эцсийн статистик дүн мэдээлэл яриад яахав, манай  эдийн засаг макро түвшинд 6,3 хувь болсон нь бидний хөдөлмөрийн үр шим юм” гээд  бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд ирэх оны амжилтыг ерөөлөө. Эдийн засагт өсөлт авчирсан Энтрепренерүүд ийнхүү цомоо гардаж, хамтдаа амжилтаа тэмдэглэлээ. 

    “Энтрепренер 2018” шилдэгүүдийг танилцуулж байна. 

    ГРАНПРИ шагнал

    СҮҮ ХК

    2018 ОНЫ ОНЦЛОХ 10 ААН

    Эрдэнэт үйлдвэр ХХК 
    Мера ХХК
    М Си Эс Кока Кола ХХК
    Мобиком корпораци ХХК
    Хаан банк ХХК
    Оюу толгой ХХК
    Тэсо корпораци ХХК
    Номин холдинг ХХК
    Энержи ресурс ХХК
    Монцемент билдинг материалс ХХК
       
    “ЭНТРЕПРЕНЕР 2018” САЛБАРЫН ШИЛДГҮҮД
    Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер

    Жүр үр ХХК
    Монос хүнс ХХК

    Экспортлогч Энтрепренер
    Ханбогд Кашемир ХХК

    Хөрөнгө оруулагч Энтрепренер
    Очирдагинас ХХК

    Импортлогч Энтрепренер
    Нано интернэйшнл ХХК
    Наран трейд ХХК

    Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер
    Очир ундраа ОМЗ ББСБ ХХК

    Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер
    Агь ХХК

    Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер
    Скай хайпермаркет ХХК

    Инноваци нэвтрүүлэгч Энтрепренер
    УБТЗ ХНН, Вагоны аж ахуйн албаны харъяа Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо

    Гарааны бизнес эрхлэгч Энтрепренер
    Санжайн хишиг ХХК

    Жижиг дунд үйлдвэрлэгч Энтрепренер
    Талын эзэн ХХК
    Эко ноос ХХК
    Хаадын гэр ХХК

    Бичил бизнес эрхлэгч Энтрепренер
    Спирит оф натур ХХК

    Барилгын салбарын Энтрепренер
    Оюуны ундраа групп ХХК

    Үйлчилгээний салбарын Энтрепренер
    Юнисервис солюшн ХХК

    Худалдааны салбарын Энтрепренер
    БСБ сервис ХХК
    Номин тав трейд ХХК

    Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер
    Гофро ХХК

    Хүнсний салбарын Энтрепренер
    Өгөөж чихэр боов ХХК

    Тээврийн салбарын Энтрепренер
    Тера экспресс ХХК

    Аялал жуулчлалын салбарын Энтрепренер
    Баянхайрхан трейд ХХК

    Эрчим хүчний салбарын Энтрепренер
    М Си Эс Интэрнэшнл ХХК

    Банкны салбарын Энтрепренер
    Хас банк

    Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер
    Инвескор ББСБ

    Даатгалын салбарын Энтрепренер
    Тэнгэр даатгал ХХК

    Бусад салбарын Энтрепренер
    Универсал ХХК
    Од бүртгэл аудит ХХК
    Интернэйшнл медикал сентер ХХК

    ГРИЙНПРЕНЕР-2018
    Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер

    Гарааны технологийн инкубатор ХХК
    Ган хийц ХХК

    Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер
    Солар повер интернейшнл ХХК

    Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер
    Инару биомедикал ХХК

    Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер
    Монполимет ХХК

    Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны 
    “Алтанцом” шагналыг
    “Монгол базальт” ХК тус тус хүртлээ.

    Шалгарсан компаниудын зургийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

    Latest 150
    Latest 150