• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Бизнесийн эрх зүйн орчны шинэтгэл, цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна
    05/09/2017

    Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам,  Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран “Бизнесийн эрх зүйн орчны шинэтгэл, цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс өнгөрсөн хугацаанд бизнесийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар хэрэгжүүлсэн төслийн судалгааны тайланг танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх  асуудлууд, бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй эрх зүйн орчны хүндрэлтэй байдлыг тодорхойлох, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

    Иймд бизнес эрхлэгчид та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.  

    Хэлэлцүүлэг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагт Монголын хуульчдын холбоон дээр болно.

    Холбогдох утас: 70111545

    Latest 150
    Latest 150