• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлдэг ААН-үүдийн анхааралд
    01/09/2019

    2017 оны 5 дугаар сард “Нэг бүс нэг зам” ОУ-ын хамтын ажиллагааны дээд хэмжээний анхдугаар уулзалт Бээжин хотноо зохион байгуулагдсан билээ. Энэ удаагийн арга хэмжээ нь дэлхий нийтийн анхаарлыг татсан төдийгүй оролцогч орнуудад хамтарч ажиллах, хамтран бүтээх, хамтдаа хүртэх гэсэн “Нэг бүс нэг зам”-ын нэгдсэн зөвшилцлийг бий болгож, шинэ түүхэн хуудсаа нээсэн юм.

    “Нэг бүс нэг зам”-ын 2 дахь удаагийн ОУ-ын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 2019 оны 4 дүгээр сард Хятадад зохион байгуулагдах гэж байна. Форумын үеэр бизнесийн арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд дээд хэмжээний уулзалтын чухал хэсэг болох юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд нэгдсэн хуралдаан, хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах гэсэн хэсгүүд багтах юм. “Нэг бүс нэг зам” –ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Хятад болон гадаадын компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдах болно. Уг ёслолын ажиллагаа нь Хятад-Монгол эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр дүнг илтгэн харуулж, “Нэг бүс нэг зам”-ын дагуух улс орон, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал хамтын ажиллагааны тавцан болно.

    2019 оны 4 дүгээр сард Хятадад зохион байгуулагдах “Нэг бүс нэг зам”-ын 2 дахь удаагийн ОУ-ын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр гэрээ зурах ёслолд оролцох хүсэлтэй БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлдэг ААН-үүдийг төслийн мэдээллийг хавсралтын дагуу 2019 оны 1 дүгээр сарын 11-ээс өмнө ЯАРАЛТАЙ ирүүлэхийг хүсье. Гэрээ зурах төсөл нь  худалдаа, хөрөнгө оруулалт, техникийн хамтын ажиллагаа, төсөл гүйцэтгэх  гэрээ хэлэлцээр зэрэг хүрээнд хийгдэх бизнесийн гэрээ, хамтран ажиллах гэрээ хэлэлцээр болон томоохон төслийн хамтын ажиллагааны санамж бичиг зэрэг байж болно.

    Хавсралт: Төслийн мэдээлэл

    Хариуцах ажилтан: МҮХАҮТ-ын ГХХХОГ Б.Байгалмаа
    Утас: 312501
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150