• MN
  • EN
  • CN
  • RU
  • Худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр ӨМӨЗО-ны аймаг хошуудтай хамтарна
    01/11/2019

    МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш ӨМӨЗО-ны Улаанхад хот болон Шилийнгол аймагт ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд  Шилийнгол аймгийн Худалдааг дэмжих хороотой хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. 

    Санамж бичигт хоёр байгууллага харилцан мэдээлэл солилцох, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих, үзэсгэлэн, форум, төслийн танилцуулга хийх, харилцан туршлага солилцох, АТА карней хэрэгжүүлэх, Арбитр болон бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Шилийнгол аймгийн Худалдааг дэмжих хороо нь Шилийнгол аймгийн  Монгол Улстай  хиллэдэг боомтыг давхар хавсардаг бөгөөд Эрээний боомт, Зүүн хатавчийн боомтыг хариуцдаг зүүн талын эдийн засгийн коридор юм. Шилийнгол аймгийн ажил мэргэжлийн сургууль нь Монгол Улсын 22 сургуультай хамтран ажилладаг бөгөөд Монголоос 200 гаруй оюутан суралцдаг ажээ.

    Түүнчлэн ӨМӨЗО-ны Улаанхад хотын Худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны Хишигтэн хошууны Ардын засгийн ордонтой  хамтран ажиллахаар боллоо.  МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш,  ӨМӨЗО-ны Улаанхад хотын Худалдааг дэмжих хорооны дарга Бай Куй, ӨМӨЗО-ны Хишигтэн хошууны Ардын засгийн ордны дарга Пань Гүньгуо нартай мөн хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Улаанхадны худалдааг дэмжих хороо ӨМӨЗО-ны зүүн гурван хот, болон манай зүүн гурван аймгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж эхэлсэн. 

    Дорнод аймагт зохион байгуулагдсан дөрвөн удаагийн бүсийн чуулганы үеэр Монгол, ӨМӨЗО-ны бүс нутгийн 3+3 хот Монголын талаас "Талын зам" Хятадын талаас “Нэг бүс нэг зам" бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд экспорт импортыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, соёл боловсрол, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, хилийн үзэсгэлэн худалдааг хөгжүүлэх Санамж бичиг зурж хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 11-р сард Сүхбаатар аймгийн 10 эмчийг уламжлалт болон европ эмнэлгийн чиглэлээр сургажээ. Мөн манай улсад өнгөрөгч оны  7 дугаар сард зохион байгуулагдсан үзэсгэлэнд Улаанхад хотын гурван ААН амжилттай оролцож үл хөдлөх хөрөнгийн “СҮСК” компани хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурснаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 25 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж  1006 айлыг орон сууцжуулахаар болсон юм. 

    Түүнчлэн Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламж, Архангай аймгийн Дашинчилэнд 125 км зам барих бүтээн байгуулалтад оролцжээ.  Энэ онд Сүхбаатар аймагт зүүн бүсийн 5 дахь удаагийн хамтарсан чуулганыг зохион байгуулахаар ажиллаж байна. Эдгээр бүтээн байгуулалтад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнесүүдийг холбох, зуучлах, харилцан дэмжих чиглэлээр хамтарч ажиллахаа ийн баталгаажуулж байгаа аж.

    Latest 150
    Latest 150