• MN
  • EN
  • CN
  • RU
  • 2017 оны Өвөр Монголын модон байшин, модон хийц, модон бүтэц, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнд урьж байна
    05/09/2017

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы  Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран 2017 оны 5 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Өвөр Монголын модон барилга, модон хийц, эрчим хүчний хэмнэлтэт барилгын материал, засал чимэглэлийн үйлдвэрлэгч, төрөлжсөн худалдааны төвүүдтэй газар дээр нь очиж танилцах, 2017 оны  Өвөр Монголын модон байшин, модон хийц, модон бүтэц, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, 2017 оны Өвөр Монголын эрчим хүчний хэмнэлтэт барилгын материал, засал чимэглэлийн материалын олон улсын  үзэсгэлэнг үзэж сонирхох зорилгоор бизнес групп зохион байгуулах гэж байна.

    Сүүлийн жилүүдэд цаг үе, хүмүүсийн амьдралын түвшин, амьдрах орчны нөхцлийг даган хүмүүсийн эрүүл ахуйн шаардлага өндөрсөж тав тухтай, аюулгүй, гоо зүйн таашаал өгөхүйц эд хөрөнгийг бий болгох талаар илүүтэйгээр анхааран, байгалийн өвөрмөц, эрүүл мэндэд тустай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, тав тухтай, газар хөдлөлт, дуу чимээний тусгаарлалт зэрэг давуу тал ихтэй модон барилга байшинг сонирхох болсон байна.

    Ялангуяа байгалийн үзэмжит газар, амралтын газар, үл хөдлөх хөрөнгийн бүс, аялал жуулчлалын бүсэд энэхүү төрлийн барилгыг чухалчлан үзэж байна.

    2017 оны ӨМӨЗО-ы модон барилга, модон хийц, байгууламжийн үзэсгэлэн, 2017 оны Өвөр Монголын олон улсын эрчим хүчний хэмнэлтэт барилгын материал, засал чимэглэлийн материалын үзэсгэлэн 2017 оны 5 дугаар сарын 12- 14-ий өдрүүдэд Хөххотын ОУ-ын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах гэж байна.

    Үзэсгэлэнг зохион байгуулагч: Paragon Олон улсын үзэсгэлэнгийн компани (Бээжин), Бээжингийн Юандиэн ОУ-ын үзэсгэлэнгийн компани

    Ивээн тэтгэгч байгууллага: Өвөр Монголын үл хөдлөх хөрөнгийн холбоо, Хөххотын барилгын холбоо

    Хамтран ажиллах байгууллага: Оросын Paragon барилгын олон улсын үзэсгэлэн (Бээжин)-ийн ХХК, ОХУ-ын барилгын холбоо, Бээжингийн Юандиэн олон улсын үзэсгэлэнгийн барилгын инжинерчлэлийн хороо, ОХУ-ын Өвөр Монгол дахь худалдааны танхим, Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, Монгол улсын барилгын холбоо

    Гүйцэтгэгч: Бээжингийн Юандиэн ОУ-ын үзэсгэлэнгийн компани ажиллаж байна.

    Иймд бизнес эрхлэгч, барилгын үйлдвэрлэгч Та бүхэн шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, Хятад улсын болон Өвөр Монголын барилгын материалын томоохон үйлдвэрлэгч нартай танилцан судалгаа хийж, өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл энэхүү бизнес аялалд оролцоно уу .

    2017 оны 05 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бүртгэнэ.  
    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
    Утас: 99077781, 321501
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150