• MN
  • EN
  • CN
  • RU
  • Худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг боловсруулж байна
    01/16/2019

    Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГХЯ, МҮХАҮТ, Олон улсын худалдааны төв (ITC) хамтран “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” боловсруулж байна.

    Уг баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг эцэслэн нэгтгэх зорилгоор 1 дүгээр сарын 15-нд 2 дахь удаагийн Үндэсний зөвлөлдөх уулзалтыг Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэй зохион байгуулав.

    Үндэсний хэмжээний эхний уулзалтыг 2018 оны 10 дугаар сард хийж, Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын нөхцөл байдал, нэмүү өртгийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн нөөц чадавх, салбар дундын уялдаа холбоо, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар зэрэгт тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлохын зэрэгцээ эдгээр асуудлуудыг шийдвэрлэх арга зам, шийдлүүдийн талаар санал солилцсон аж. 

    Latest 150
    Latest 150