• MN
  • EN
  • CN
  • RU
  • СХД-ийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүрт зочиллоо
    01/16/2019

    МҮХАҮТ, нийслэлийн СХД-тэй байгуулсан Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөлөгчид тус дүүргийн брэнд бүтээгдэхүүний төвлөрсөн дэлгүүрт зочиллоо.

    Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй 984 бизнес эрхлэгч байдаг бөгөөд тэднийг нэг дор төвлөрүүлэн, мэдээ, мэдээлэл, сургалт зөвлөгөөгөөр хангах, борлуулалтыг дэмжих зорилгоор уг дэлгүүрийг  СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвөөс байгуулсан байна. 

    “Хархорин” захын дэргэд ажиллаж буй уг дэлгүүрт нийт 150 гаруй үйлдвэрлэл эрхлэгчийн 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Брэнд бүтээгдэхүүний дэлгүүртэй болсноор ЖДҮ эрхлэгчдийн бараа эргэлт сайжирч, борлуулалт нэмэгдэж байгаа тул “Дүнжингарав” худалдааны төвд салбараа нээжээ. Зөвхөн борлуулалтаас гадна бүтээгдэхүүний чанар, загвар, үзэмжийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Урлах эрдэм”, “Сити” зэрэг сургуулийн үйлдвэрлэл урлалын ангийн оюутнуудыг дадлагажуулан, харилцан суралцаж байгаа аж.  

    Тэд МҮХАҮТ-тай хамтран үйлдвэрлэл эрхлэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, сав баглаа боодлыг чанаржуулах, мэргэжлийн сургалт авах, үзэсгэлэн худалдаанд оролцох зэрэгт дэмжлэг хүслээ. МҮХАҮТ-ын зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдийг Танхимын дэргэдэх Сав, баглаа, боодлын зөвлөлтэй холбон өгч, сургалтад хамруулахаар боллоо. Мөн гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд хамруулах, кластерын сүлжээнд оролцуулах, төсөл хөтөлбөрийн мэдээллээр хангах зэргээр дэмжихээ энэ үеэр мэдэгдсэн юм. 

    Latest 150
    Latest 150