• MN
  • EN
  • CN
  • RU
  • Business league-2017 амжилттай үргэлжилж байна
    05/09/2017

    "Бизнес лиг-2017" шилжин явах цомын төлөөх тэмцээн 3 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Тус лигт нийт 16 баг, 200 гаруй тамирчид оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин тоглож байна. Тэмцээний гол зохион байгуулагчаар МҮХАҮТ ажиллаж, Голомт банк, Наран групп, ХАС банк, Мөнхийн үсэг, Бласт, Номин холдинг зэрэг нийт 16 гишүүн байгууллагуудын баг тамирчид 2 долоо турш цомын төлөө тоглоно.

    Тус Лигийн анхны аваргаар Мобиком корпораци шалгаран шилжин явах цомын эзэн болж байсан ажээ. Нээлтэнд МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э. Оюунтэгш, Маркетингийн газрын дарга П.Анхтуяа, Наран группын ТУЗ-ын дарга С. Болдхэт нар оролцож үг хэллээ. Тус тэмцээний гол зорилго нь бизнесийн салбарт ажиллаж байгаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл оршихуйг төлөвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе!

     

    Latest 150
    Latest 150