• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнесийн хөгжилд оруулсан хувь нэмрийг  “Хийморь” одонгоор мялаав
    01/30/2019

    МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, Монгол Улсад хувийн хэвшил, бизнесийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж бизнесийн салбарт өндөр үр ашигтай дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн 10-аас дээш жил ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, хувь хүнд  Танхимын дээд шагнал “Хийморь” одон гардуулдаг.

    Сар шинийн босгон дээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн вагоны аж ахуйн албаны дарга Л.Болдыг “Хийморь” одонгоор, Зүүнхараагийн ачааны вагон депогийн дарга Л.Эрдэнэхүүг “Entrepreneurship Spirit” хүндэт тэмдгээр шагналаа.

    Шагнал гардуулж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг “Монгол Улсын төмөр замын салбарыг хөгжүүлэх, өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд бүтээлч санаачлага гарган ажиллаж байгааг тань өндрөөр үнэлж байна. УБТЗ бол Монголын тээвэр ложистикийн үйл ажиллагааг авч явдаг амин судас нь болсон том айл. Тээврийн аюулгүй байдал, ачаа тээврийг хөгжүүлэх чиглэлээр бүтээлч санаачлага гаргаж ажиллахаас гадна импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, машин механизмыг шинэчлэн бүтээмжийг нэмэгдүүлж буй  та бүхнээр бахархаж байна” гэлээ. 

    Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд
    - Бизнесийг дэмжих үндэсний байгууллагын дээд шагналыг хүртсэндээ баяртай байна. Энэ шагнал манай хамт олонд итгэл зориг, хийж бүтээх эрмэлзлийг төрүүлж байна. Төмөр замын байгууллага бүр өөрийн хөгжлөө тодорхойлж байдаг жамтай. Монгол Улсад төмөр зам үйл ажиллагаагаа эхлээд  80 гаруй жил болжээ. Манай инженер техникийн ажилтнууд олон улсын түвшинд хүрсэн байна. Үүнийг батлан харуулахын тулд 2017 онд вагон угсралтын туршилтын цех байгуулаад хоёр төрлийн 7 вагон угсарсан. Бидний угсарсан вагонууд 150 мянга гаруй км замыг туулж 200 гаруй мянган тонн ачаа ачсан байна. Тээврийн салбарт 30 гаруй жил ашиглах боломжтой. Түүнчлэн 2018 онд Зүүнхараагийн вагон депогийн 1 дүгээр шатны өргөтгөлийн ажлыг дуусгаж нээлтээ хийлээ. Энэ ажлын хүрээнд 21 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандарт хангасан шинэ үйлдвэрлэлийг бий болгосон. Монголчууд модон дугуйнаас өөрийг үйлдвэрлэж  чаддаггүй байсан цаг саяхан. 2019 онд бид төмөр замын бүх зүтгүүр ачааны вагоны ган дугуйг  дотооддоо үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх  болно.

    Latest 150
    Latest 150