• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Байгууллагын нийгмийн хариуцлагын хөгжлийн төв”-өөс МҮХАҮТанхимын гишүүдэд доорх хамтран ажиллах хүсэлтийг хүргэж байна
    11/18/2016

    Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн дэргэдэх “Байгууллагын нийгмийн хариуцлагын хөгжлийн төв”-өөс МҮХАҮТанхимын гишүүдэд доорх хамтран ажиллах хүсэлтийг хүргэж байна.

    Тус төв нь ажил мэргэжилгүй болон ажил мэргэжил нь орчин үеийн техник, технологийн түвшинд хэрэгцээ шаардагыг хангахгүй болсон иргэдийн хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 40-өөс дээш насны эмэгтэй , 50-аас дээш насны эрэгтэйчүүд, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийг дэмжих замаар Монгол улсдаа ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтанд хамруулан, ӨМӨЗО-ны “Шилийн гол” ажил мэргэжлийн дээд сургуульд ажил олгогчийн захиалгын дагуу богино хугацааны мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамруулж, тогтвортой ажлын байртай болгох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Уг төсөл, хөтөлбөр 4 жилийн хугацаатай хэрэгжих ба жилдээ 800 иргэн, 2019 он гэхэд 2400 иргэн тогтвортой ажлын байртай болсон байхаас гадна эдгээр иргэдийн гэр бүлийнхэнд зориулсан орлогын баталгаат байдлыг бий болгосон байх юм.

    Тиймээс тус төвтэй  хамтран ажиллах хүсэлтэй байгаа Танхимын аж ахуйн нэгж, байгууллагууд 2016 оны 11 дугаар сарын 30-ний дотор хүсэлтээ доорх хаягруу ирүүлнэ үү.

    “Байгууллагын нийгмийн хариуцлагын хөгжлийн төв”-ийн эрхлэгч С.Отгондэлгэр

    Утас: 70008198, 91918715
    Цахим шуудан: otgondelger.s@ufe.edu.mn

    Latest 150
    Latest 150