• MN
  • EN
  • CN
  • RU
  • “LADY ENTREPRENEUR-2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцохыг урьж байна
    02/13/2019

    МҮХАҮТанхимаас 2 жил тутамд зохион байгуулдаг “LADY ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн 18.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд болно.

    Энэхүү арга хэмжээний зорилго нь улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах, алдаршуулах, тэдгээрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд оршино.

    “LADY ENTREPRENEUR-2018” арга хэмжээг дараах номинаци, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна. Үүнд:

    1.    Гран При шагнал

    2.    Номинациуд:

    3.    Орон нутгийн Энтрепренер хатагтай

    ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ УДИРДАМЖ

    Материал хүлээн авах:

    • Шалгаруулалтын материалыг онлайнаар болон цаасан хэлбэрээр бүрдүүлж өгнө.
    • Онлайнаар бөглөхдөө доорхи холбоосоор нэвтэрч тохирох номинацийг сонгон бүртгэлийн хуудас бөглөнө.

    Материал хүлээн авах хугацаа:
    2019 оны 02 дугаар сарын 25-ны 17.00 цаг хүртэл МҮХАҮТ-ын 302 тоот өрөөнд хүлээн авна.  /Хугацаа хоцорсон материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

    Бүрдүүлэх материалууд:

    • Зөвхөн 2017-2018 онуудад хийсэн ажил, мэдээллийг оруулах ба эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах
    • Хэрэв нэгээс дээш номинацид нэр дэвшиж байгаа бол номинаци тус бүрийн үзүүлэлтийн дагуу тайлангаа ирүүлэх

    Онлайнаар бөглөх

    • Бүртгэлийн хуудсыг бөглөнө
    • Дэвшиж буй номинациа сонгоно
    • Илгээх товчийг дарсны дараа “Баярлалаа. Бүртгэл илгээгдлээ” гэсэн мэдээлэл гарч ирнэ.
    • Танхимын вэб дээрх “LADY ENTREPRENEUR-2018” шалгаруулалтыг бөглөнө
    • Шалгуур үзүүлэлтийн дагуу тоон үзүүлэлтүүдийг голлон тусгана
    • Номинаци  нэмж зохиох боломжгүй.

    Цаасаар материалаа бүрдүүлэх:

    • Байгууллагын албан тоот /ямар номинацид нэр дэвшиж байгаа тухай/
    • Онлайнаар бөглөсөн материалтай ижил байх ба номинацийн харгалзах шалгуур үзүүлэлт тус бүрээр хүснэгтийн дагуу мэдээллийг товч бичих
    • Шаардлагатай тайлан, мэдээлэл болон баталгаажуулсан, баримтжуулсан нэмэлт материалын хуулбарыг ирүүлж болох ба аль номинацийн ямар шалгуур, үзүүлэлтэд хамаарахыг хуудасны дугаараар тодорхой заах

    Харилцах данс: ХААН банк - 511 217 0005
    Дансны нэр: МҮХАҮ-ийн танхим
    Гүйлгээний утга: Леди интрепринер ....................../компанийн нэр/

    Арга хэмжэээнд оролцогсдын хураамж – 150 000 төгрөг

    Харилцах ажилтан:
    МҮХАҮТанхим, Маркетингийн газрын мэргэжилтэн Б.Халиун
    Утас: 70109090
    Гар утас: 99024934
    Цахим шуудан: event@mongolchamber.mn

    БСХГ-ын мэргэжилтэн, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга  Б.Цэрэннадмид
    Утас: 310619
    Гар утас: 99164719

    Latest 150
    Latest 150