• MN
  • EN
  • CN
  • RU
  • Орон нутгийн шилдэг бизнес хатагтай нарыг анх удаа шалгарууллаа
    03/07/2019

    Улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин урамшуулах, алдаршуулах, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг  “Лэди Энтрепренер 2018” ёслолын ажиллагаа 2019 оны 3 дугаар сарын 6 нд боллоо. 

    Ёслолын ажиллагааг  нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ  “Статистик мэдээллээр  нийт аж ахуйн нэгжүүдийн 40 хувь нь эмэгтэй захиралтай гэсэн тоо бий. Гэвч хөдөө орон нутагт ажиллаж байхад голдуу эмэгтэйчүүд аж ахуйгаа авч яваа нь харагддаг. Лэди Энтрепренер арга хэмжээ миний хувьд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн ажлыг авсны дараах анхны томоохон үйл явдал болж байгаад билэгшээж байна. Монголын эдийн засаг, нийгмийн ачааг үүрэлцэж яваа Та бүхэнтэй хамтран бизнесийн орчныг шинэчлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих талаар олон ажлыг зохион байгуулах болно” гэлээ. 

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг “1998 оноос зохион байгуулагдаж ирсэн "Лэди энтрепренер" арга хэмжээ энэ удаад эх орны өнцөг булан бүрээс, 21 аймгаас  шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг  шалгаруулснаараа онцлог юм. Түүнчлэн  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3 дахь жилдээ Монголын хөрөнгийн биржийн арилжааг эхлүүлэн хонх цохино. Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагууд  болон НҮБ-ийн “Даян дэлхийн гэрээ” зэрэг нэр хүндтэй байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд хамтран оролцоно. Энэ нь эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмжиж байгааг,  манай эмэгтэйчүүд олон улсын хэмжээнд ямар нэр хүндтэй байгаагийн илрэл юм” хэмээв.

    Харин Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа хэлэхдээ, зөвлөлийн зүгээс сүүлийн дөрвөн жилд маш олон ажлуудыг зохион байгуулсан. Хамгийн чухал нь хамтдаа бодлогод нөлөөлж, хамтын санхүүжилтээ босгох замаар хамтран ажиллах чиглэлд илүү анхаарах болсон талаар дурдав.

    Ёслолын ажиллагааны үеэр ажилласан салбартаа амжилт гаргасан “Төмөр трэйд” компанийн захирал М.Жаргалмаа, Монголын үндэсний циркийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадам нарыг МҮХАҮТ-ын дээд шагнал “Хийморь” одонгоор шагнав.  Ийнхүү салбар салбарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд шагналын хуртай, урмын үгтэй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

    “Лэди энтрепренер 2018” ёслолын ажиллагааны Гранпри шагналыг 2010 онд 3 оёдолчинтой орцны подвальд үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр 100 гаруй ажилчидтай үндэсний брэнд болтлоо өргөжин  хөгжсөн “Денимон” ХХК  буюу олны мэддэгээр “Урбан жинс” брэндийг үүсгэн байгуулагч Д.Тунгалаг хүртлээ. 

    “Лэди Энтрепренер 2018” ёслолын ажиллагааны шилдгүүдийг танилцуулъя.

    Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер хатагтай 
    - Үлэмж кашмир ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Сосордулам 
                                    
    Экспортлогч Энтрепренер хатагтай 
    -Хүнс комплекс ХХК-ийн ерөнхий захирал Д.Оюунтуяа
                                    
    Импортлогч Энтрепренер хатагтай
    - Нано интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам 
                                    
    Хөрөнгө оруулагч Энтрепренер хатагтай
    - Өег гурил ХХК-ийн дэд захирал Б.Цэрэнжаргал
                                    
    Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер хатагтай
    - Дэнд ХХК-ийн захирал дэд захирал Н.Энхцэцэг                                                
                                    
    Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер хатагтай
    - Цагийн аяс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Цэнгэл
    - Залуу зохион бүтээгч шинийг санаачлагчдын нийгэмлэг А.Намуун
                                    
    Дэвшилтэт техник, технологи Ноу-Хау нэвтрүүлэгч Энтрепренер хатагтай
    - Сэрүүн групп ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Халиун
                                    
    Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер хатагтай
    - Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн гүйцэтгэх захирал  
      С.Нэргүй
                                    
    Гарааны бизнес эрхлэгч  Энтрепренер хатагтай
    - Глори Кинг ХХК-ийн ерөнхий захирал Х.Удвалцэцэг
                                    
    Орон нутгийн Энтрепренер хатагтай номинацид 

    Архангай аймгийн Энтрепренер хатагтай
             - Архангай Медиа групп ХХК-ийн захирал О.Амарзаяа

    Баян-Өлгий аймгийн Энтрепренер хатагтай
             - Өндөр Цэнгэл Хайрхан ХХК-ийн захирал Ж.Пүрэвсүрэн

    Баянхонгор аймгийн Энтрепренер хатагтай
             - Ажбид ХХК-ийн захирал С.Байгалмаа

    Булган аймгийн Энтрепренер хатагтай
             - Анаг ХХК-ийн захирал Ц.Цэрэндэжид

    Говь-Алтай аймгийн Энтрепренер хатагтай
             - Харшийн цуурай ХХК-ийн захирал Ө.Цэенпил

    Говьсүмбэр аймгийн Энтрепренер хатагтай
             - Бидэрт ЗБН-ийн захирал Ч.Болормаа

    Дархан-Уул аймгийн Энтрепренер хатагтай
             - Мөнх Ундрам хүнс ХХК-ийн захирал Д.Уранчимэг

    Дорнод аймгийн Энтрепренер хатагтай
             - Сүхжин ХХК-ийн ерөнхий захирал Д.Дэлгэрмаа

    Дорноговь аймгийн Энтрепренер хатагтай
             - Оч хонгор ХХК-ийн захирал Б.Батжаргал

    Дундговь аймгийн Энтрепренер хатагтай
             - Бөхт худалдаа ХХК-ийн захирал Д.Ганчимэг

    Завхан аймгийн Энтрепренер хатагтай
             - Мөнхөд мандаг ХХК-ийн захирал Д.Баяраа

    Орхон аймгийн Энтрепренер хатагтай
             - Уран элбэг ХХК-ийн захирал Б.Нүрзэдмаа

    Өвөрхангай аймгийн Энтрепренер хатагтай
             - Дэлгэрэх хүнс ХХК-ийн захирал Д.Жаргал

    Өмнөговь аймгийн Энтрепренер хатагтай
             - Ундрал илч ЗБН захирал Ц.Туяа

    Сүхбаатар аймгийн Энтрепренер хатагтай
             - Жавхлант Сүхбаатар ХХК-ийн захирал Ж.Чулуун-Эрдэнэ

    Сэлэнгэ аймгийн Энтрепренер хатагтай
             - Нэмч трэйд ХХК-ийн захирал С.Эрдэнэчимэг

    Төв аймгийн Энтрепренер хатагтай
             - Рич холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ

    Увс аймгийн Энтрепренер хатагтай
             - Baby shop дэлгүүрийн менежер Б.Нарангарвуу

    Ховд аймгийн Энтрепренер хатагтай
             - Номин шилтгээн констракшн ХХК-ийн захирал Б.Чимэдцэрэн

    Хөвсгөл аймгийн Энтрепренер хатагтай
             - Алтан дуулга ХК-ийн захирал Д.Дуламсүрэн

    Хэнтий аймгийн Энтрепренер хатагтай
             - Баавай төгөлдөр ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнгөнсувд

    Latest 150
    Latest 150