• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНКазУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам МҮХАҮТ-д гүн хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд Казахстан улсын Костанай мужийн бүтээгдэхүүнээ экспортонд гаргадаг үйлдвэрүүдийг танилцуулж байна
    03/11/2019

    Костанай мужийн захиргаа тэдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортонд гаргах асуудлаар Монголын талтай харилцаа холбоо тогтооход бэлэн гэдгээ илэрхийлж байгаа юм. Эдгээр үйлдвэрийг Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулах, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Казахстаны тал хүсэж байна.

    Түүнчлэн Казахстаны тал Монголын талтай холбогдох мэдээлэл солилцох, хамтарсан арга хэмжээ (үзэсгэлэн, бизнес форум г.м) явуулах талаар хамтран ажиллах саналтай  байгаа билээ. Иймд ЭСЯ тус мэдээллийг Монгол улсын БХБЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, Казахстан-Монголын бизнес ассоциаци- “Аргамык”, ҮХГ болон 21 аймгийн тамгын  газарт хүргүүлэхийг хүсэж байна.

    БНКазУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам МҮХАҮТ-д дахин гүн хүндэтгэлээ илэрхийлж байна.

    Хавсралт: Нон-пейпер

    Latest 150
    Latest 150