• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Bazaar Berlin 2017” үзэсгэлэнд оролцохыг урьж байна
    05/09/2017

    МҮХАҮТ-аас Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд сурталчлан таниулах,  экспортыг дэмжих,  экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор “Bazaar Berlin 2017” үзэсгэлэнд 5 дахь жилдээ бизнес эрхлэгчдийн групп зохион байгуулан оролцох гэж байгаа тул бизнес эрхлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.

    “Bazaar Berlin 2017” Олон улсын үзэсгэлэн худалдаа нь ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2017 оны 11 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба жил бүрийн 11 сард дэлхийн 60 гаруй улс орны 500 оролцогчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахаар оролцдог байна.  Уг үзэсгэлэнд та бүхэн үзэж сонирхохоор /visitor/, эсвэл үзэсгэлэнгээс талбай авч бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн 2 төрлөөр оролцох боломжтой. Үзэсгэлэн үзэж сонирхохоор  бүртгүүлсэн оролцогч үзэсгэлэнд оролцохдоо өдрийн 12.50 евроны хураамж төлнө.

    Үзэсгэлэнгийн төрөл:

    • Хувцас;
    • Оёмол сүлжмэл бүтээгдэхүүн /гар аргаар нэхсэн/;
    • Гоёл чимэглэл;
    • Арьс, ширэн бүтээгдэхүүн;
    • Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн;
    • Эрүүл хүнсний бүтээгдэхүүн;
    • Хивс хивсэнцэр;
    • Үндэсний хэв маягтай бүтээгдэхүүн;
    • Керамик, шилэн эдлэлүүд;
    • Бэлгийн болон сувенирэн бүтээгдэхүүн;
    • Баярын чимэглэл, шинэ жилийн бэлэг;
    • Гэрийн болон чимэглэлийн текстиль;

    Үзэсгэлэнд оролцогчийн бүртгэлийн хугацаа  2017 оны 5-р сарын 20-нд дуусна.

    /Жич: Шенгений  виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт, арга хэмжээний брошюр, урьдчилсан зардал болон бүртгэлийн хуудсыг хавсаргасан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар тодруулна уу/.

    Хариуцсан ажилтан:
    МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Худалдаа, Хөрөнгө Оруулалтын  хамтын газрын мэргэжилтэн Б.Аяна
    Утас: 312501, 99182736
    Факс: 324620
    Цахим шуудан: ayna@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150