• MN
  • EN
  • CN
  • RU
  • "Бизнес Лиг - 2019" сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн нээлтээ хийлээ
    03/16/2019

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн   “БИЗНЕС ЛИГ 2019” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.

    МҮХАҮТ үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойг угтан гишүүн байгууллагуудынхаа дунд “Бизнес лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг  2015 онд санаачлан  4 улирал амжилттай зохион байгуулсан бөгөөд өдгөө 5 дахь улирлын тэмцээн “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ний “Мөнх” спорт цогцолборт болж байна. Энэ удаагийн тэмцээнд МҮХАҮТ-ын нийт 17 гишүүн байгууллагын 250 гаруй тамирчид 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

    Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МҮХАҮТ, хамтран зохион байгуулагчаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба ажиллаж байгаа бол тэмцээнийг Сүү ХК, Номин Холдинг ХХК, М Си Эс Кока Кола ХХК, Мөнхийн Үсэг Групп ХХК дэмжин ажиллаж байгаа юм. Тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 16-аас 3 дугаар сарын 31ний өдрүүдийн бямба, ням гарагуудад зохион байгуулагдаж шилдэгээ тодруулах юм.

    Тэмцээний өмнөх улирлуудад буюу 2015 онд Мобиком Корпораци ХХК, 2016 онд Голомт Банк ХХК, 2017 онд Хас Банк ХХК, 2018 онд Номин Холдинг ХХК тус тус аваргаар шалгарч байв.

    “Бизнес лиг - 2019” тэмцээнд оролцогч байгууллагууд:

    1.    Шунхлай Групп ХХК
    2.    Номин Холдинг ХХК
    3.    Багануур ХК
    4.    ДЦС-4 ТӨХК
    5.    УБЦТС ТӨХК
    6.    Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХК
    7.    ОСНААУГ ОНӨҮГ
    8.    Макс Групп ХХК
    9.    Мобиком Корпораци ХХК
    10.    АПУ ХК
    11.    Сүү ХК
    12.    Миг Даатгал ХХК
    13.    Наран Групп ХХК
    14.    Капитал Банк / Бишрэлт Групп ХХК
    15.    Голомт Банк ХХК
    16.    Бласт ХХК
    17.    Хишиг Арвин Индустриал ХХК

    Latest 150
    Latest 150