• MN
  • EN
  • CN
  • RU
  • Энтрепренерүүдийн хамгийн том цугларалт болно
    11/18/2016

    Улс орнууд дор бүрдээ эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдээ чинээлэг, сэтгэл хангалуун амьдруулах, үүний тулд шинэ ажлын байрыг бий болгож, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогыг үндэснийхээ хэмжээнд хэрэгжүүлж ирлээ. Хөгжингүй орнуудад 1990-ээд оны сүүлчээр энтрепренершипийг дэмжих санаачлагууд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө дэлхийн ихэнх улсад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх гол арга зам хэмээгдэн, хөгжиж буй орнууд дуурайж буй гол хандлага болоод байна.

    Монгол Улсад хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, энтрепренерууд 90-ээд онд явагдсан улс нийгэм дэх өөрчлөлт, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр үүссэн боломжуудыг ашиглан аж ахуйгаа байгуулж, компани болгон тордож ирсэн нь эдийн засгийн ачааны хүндийг үүрэгч томоохон салбар болжээ. Тэгвэл өдгөө манай улсад шинэ үеийн бизнес эрхлэгч, энтрепренер залуусын шинэ давалгаа үүсч, залуус өөрийн бизнесийг нээж амжилтанд хүрэх гал эрмэлзэл дүүрэн болоод байна. Монгол Улсын Засгийн Газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Өндөр технологийн 2000 энтрепренерийг бэлдэнэ” гэсэн зорилтыг оруулсан юм.

    МУИС-ийн Бизнесийн сургууль санаачлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Шинжлэх Ухааны Парк-Мэдээллийн Технологи, МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хөгжлийн Шийдэл, Стартап Монгол, “Монголд Та Хэрэгтэй” зэрэг байгууллагуудтай хамтран, ХААН БАНК, Швейцарийн Хөгжлийн Агентлаг зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2016 оны 11 сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН 2016 үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна.

    Тус Чуулган нь Монголын эдийн засгийн хөгжлийн нэг чухал гарц болсон энтрепренершипийг улс орондоо хөгжүүлэх чиг хандлага, гарааны бизнесийн тогтвортой орчин бий болгох замын зургийг хэлэлцэх, манай улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд болох хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбаруудын асуудлыг гарааны бизнесүүдийн тусламжтайгаар шийдэх, инновацилаг шийдлийг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх юм.

    Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.entrepreneurship.mn цахим хуудаснаас авна уу. Чуулганы Фэйсбүүк дэх албан ёсны хуудас https://www.facebook.com/MongolianEntrepreneurshipSummit/-нд нэгдээрэй!

     

    Монгол Улс дахь гарааны бизнесийн орчны зураглал

    Өнөө цагийн хамгийн шилдэг энтрепренерүүдийн нэг болох Элон Маск нэгэнтээ "Миний мөрөөдлийг биелүүлж чадах цорын ганц орон бол Америк" хэмээн хэлсэн удаа байдаг. Элон Маск яагаад тэгж хэлсэн бэ? Америк улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, эсвэл дураараа дургих боломж олгодог газар болохоор уу? Элон Маскын мөрөөдлийг бодож үзэцгээе. Тэрээр “дэлхийг өөрчлөхийг” хүссэн.Түүнд “галзуу” санаанууд байсан. Харин түүний гайхалтай санааг дэмжих орчин хаана бүрдсэн бэ? Мэдээж Америк улс байсан.

    Америк улс гарааны бизнесээ эрхлэгчдийг дэмжих сайн орчинг бий болгосон. Тэнд гарааны бизнесүүд шаардлагатай бүхий л боломж бололцоогоор хангагдсан учир өдөр бүр олон мянган шинэ санаа төрөн гарч, зарим нь бүр дэлхийн хэмжээний компани болдог. Бусад улс орнууд ч өөрсдийн Элон Маскыг төрүүлэх ийм орчныг бий болгохоор судалж, дуурайжбайна. Англи, Канад, Герман, Сингапур, Хятад, Энэтхэг гэх мэтээр олон орон өөрсдийн гарааны бизнесийг дэмжихээр тогтвортой орчныг амжилттай бий болгож байна. Тэгвэл Монгол улсад нөхцөл байдал ямар байнавэ?

    Бид энтрепренер, гарааны бизнес хэмээх нэр томьёотой танилцаад багагүй хугацаа өнгөрчээ. Манайд олон залуу энтрепренер төрөн гарч, гарааны бизнесүүдийгүүсгэн байгуулж байна. Тэдний цөөн нь амжилт олж, ихэнх нь амжилтгүй дуусаж байгаа. Үүний гол шалтгаан нь бид гарааны бизнесийг хөгжүүлэх сайн орчинг бий болгожхараахан чадаагүй байгаатай холбоотой гэж болно.

    Ийм орчинг бий болгох нь аль нэг байгууллага, цөөн хэдэнхүний хийх ажил биш,бодлого боловсруулагчид, их сургууль, эрдэм шинжилгээний институтүүд, банк санхүүгийн байгууллагууд, томоохон компаниуд, энтрепренерүүд гэх мэт олон талын оролцоотой хөгжих бодлогын асуудал юм.

    МУИС-ийн Бизнесийн сургуулиас санаачлан 2014 оноос "Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган"-ыг зохион байгуулж ирсэн бөгөөд өмнөх жилүүдэд энтрепренершип, гарааны бизнес хэмээх ойлголтыг нутагшуулахад анхаарлаа хандуулж байсан бол энэ жилийн Чуулгангарааны бизнесийн тогтвортой орчинбий болгох асуудлаар талуудын дунд ойлголцол, хамтын ажиллагаа бий болгоход төвлөрч байгаа аж.

    Чуулганыг зохион байгуулагчдын зүгээсАНУ-ын Founder Institute-ын Startup Ecosystem Canvas аргачлалаар Монгол улс дахь гарааны бизнесийн орчны зураглалыг гаргасан байна. Энэхүү зураглалын тусламжтай та өөрийн гарааны бизнесийг эхлүүлэх, өргөжүүлэхэдтуслах байгууллага, хүн, үйл ажиллагаануудыг мэдэж авах боломжтой юм. Монгол Улс дахь гарааны бизнесийн орчны зураглал”-тай танилцана уу.

    Та “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2016 үйл ажиллагаанд оролцон энэхүү загварт дурьдагдсан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж,гарааны бизнесийн орчныг хөгжүүлэххэлэлцүүлгүүдэд өөрийн санаа бодлыг тусгуулах бүрэн боломжтой.

    Энтрепренершипийн чиглэлээр Монгол улсад зохион байгуулагддаг хамгийн том үйл ажиллагаа болох "Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган" 3 дахь жилдээ болох гэж байна.

    Та Чуулганы эвент https://www.facebook.com/events/177436212716871/-д нэгдэж, https://goo.gl/uMpwKj линкээр бүртгүүлэн тасалбараа худалдан аваарай.

     

    Жижиг дунд үйлдвэр, Хөрөнгө оруулалтыг дэмжих газар

    Latest 150
    Latest 150