• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Тайванийн эдийн засгийн хамтарсан уулзалт боллоо
    04/02/2019

    МҮХАҮТ, Тайванийн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хамтран 3 дугаар сарын 25-29-нд Тайпэй хотноо 18 дахь удаагийн Монгол Тайванийн эдийн засгийн хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Хамтарсан уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл оролцов.

    Хамтарсан уулзалт нь Монгол Тайванийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, Тайванийн дэвшилтэт техник технологийг оруулах, шинэ зах зээлд гарах зэрэг боломжуудыг хоёр орны бизнес эрхлэгчдэд бий болгох зорилгоор зохион байгуулагддаг юм.

    Монгол Тайванийн худалдаа эдийн засгийн хамтарсан хуралд Монгол Улсын хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, барилга, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлож буй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийн В2В уулзалтууд зохиогдов.

    Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин Тайванийн ЭКСИМ банк, ЖДҮ-ийн зээлийн баталгааны сан, Олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн сан болон ЖДҮ-ийн Инноваци инкубатор төвүүдээр зочилж уулзалт, хэлэлцээрүүдийг хийлээ.  

    Энэ удаагийн форумын үеэр “Ухаалаг хотын үзэсгэлэн-2019” зохион байгуулагдаж манай талаас харилцаа холбоо, хог хаягдал дахин боловсруулах  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уг үзэсгэлэнг үзэж сонирхлоо.  Тайпэйн “Ухаалаг хотын үзэсгэлэн” нь “Барселоны ухаалаг хотын үзэсгэлэн”-ийн дараа бичигдэх томоохон арга хэмжээ юм.

    Latest 150
    Latest 150