• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Мойл органик косметик” гурван бүтээгдэхүүндээ органик гэрчилгээ авлаа
    04/04/2019

    Монос группын “Мойл органик косметик”-ын гурван бүтээгдэхүүнд МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин органик гэрчилгээ гардуулж, органик бүтээгдэхүүний олон улсын зах зээлд  амжилт гаргахыг ерөөлөө.

    “Мойл органик косметик” өмнө нь 9 бүтээгдэхүүндээ гэрчилгээ авсан бол энэ удаад уруулын будаг, сүүлэн тостой, тоглоомтой хүүхдийн саван бүтээгдэхүүндээ ийнхүү гэрчилгээ авч байна.

    Тус брэндийн менежер Б.Жаргалан ярихдаа “Бид арьс арчилгаа, хүүхдийн, биеийн гээд 100 хувь органик гоо сайхны үйлдвэрлэл явуулж байна. Үйлдвэрийн бүхий л дамжлагад олон улсын стандартыг баримталж ажилладаг. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл хүрээгээ тэлж гэртээ ч гар аргаар гоо сайхны бүтээгдэхүүн хийх болсон. Харин бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эхний дамжлагаас эцсийн дамжлага хүртэлх бүхий л үйл ажиллагаа органик гэдгийг нотолсон энэхүү гэрчилгээ бидний давуу тал юм. Цаашид бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар судалгааны ажлууд хийгдэж байна, экспортод гарахад органик гэрчилгээ давуу тал болно гэж итгэж байна” хэмээн ярилаа.

    Latest 150
    Latest 150