• MN
  • EN
  • CN
  • RU
  • НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧДЫН КАТАЛОГ 2019
    04/04/2019

    Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын Худалдааг Дэмжих – EU TRAM” төсөл нь Монгол Улсын худалдааг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах, түүнчлэн экспортын чадамж өндөртэй тодорхой бүтээгдэхүүн/салбарт чиглэсэн үр ашигтай худалдааны бодлого боловсруулах, Монгол Улс дэлхийн эдийн засгийн харилцаанд илүү үр ашигтай оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

    Монгол Улсын Гадаад Хэргийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллаж энэхүү төсөл нь 2021 он хүртэл хэрэгжинэ. Төслийн үр шимийг хүртэх талуудтай нягт хамтран ажиллаж гадаад зах зээлд анхлан гарахад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ экспортын өртөг зардлыг бууруулах, олон улсын зорилтот зах зээлд ашигт ажиллагаагаа дээшлүүлэхэд нь бодитой үр дүн чиглэх  юм.

    Энэхүү ажлын хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох, улмаар дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгч, захиалагчтай болоход туслах зорилгоор “Ноос ноолууран бүтээгдэхүүн экспортлогчдын каталог-2019”–ийг англи хэл дээр бэлтгэн гаргаад байна.

    Каталогийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

    Мэдээллийг бэлтгэсэн,
    Р.Ариунтунгалаг /Хэрэглэгч үйлчилгээний газрын мэргэжилтэн/

    Latest 150
    Latest 150