• MN
  • EN
  • CN
  • RU
  • Увс аймгийн бизнес эрхлэгчид “Chamber bus"-аар аялав
    04/05/2019

    Улаанбаатар хотноо “Увсад хөрөнгө оруулагчдын чуулган 2019” уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Увс аймгийн бизнес эрхлэгчдийн оролцсон “Chamber bus" бизнес аялал боллоо. Аялалд бизнес эрхлэгчдээс гадна Увс аймгийн 16 сумдын ЖДҮ хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна. 

    Бизнес эрхлэгчдийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсон, сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. 

    Мөн Бизнес аяллыг тохиолдуулан Зээлийн батлан даалтын сангаас бизнес эрхлэгчдэд  мэдээлэл хийлээ.

    Бизнес эрхлэгчид энэхүү аяллаар Төрийн ордонтой танилцаж, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзалт хийв.

    Түүнчлэн “Бэст шүес”, “Тод оймс” зэрэг үндэсний үйлдвэрүүдийг үзэж сонирхлоо. Увс аймгийн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бэрхшээл, гарц шийдэл болон  Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны талаарх сурвалжлагыг долоо хоног тутмын businesstimes.mn онлайн сониноос дэлгэрүүлэн уншина уу.

    Latest 150
    Latest 150