• MN
  • EN
  • CN
  • RU
  • Словени Улстай худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлнэ
    04/05/2019

    MҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Премоза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Танхимын үйл ажиллагааны талаар элчин сайд болон төлөөлөгчдөд танилцуулаад, манай хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцох, ялангуяа Словени Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн туршлагаас суралцах нь чухал хэмээгээд,  хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, технологийн салбарт хамтран ажиллах эхлэл өнөөдрөөс тавигдаж байна гэлээ.

    Ноён элчин сайд Я.Премоза мөн үеэр Словени Улсын хөгжил цэцэглэлт, түүх, ёс заншил, уламжлал, бизнес эдийн засгийн талаар танилцуулга хийж, Монголын бизнес эрхлэгчдийг Словени Улсад бизнес аялал хийх, зохион байгуулахад бүхий л талаар хамтрахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

    Түүнчлэн хоёр орны бизнес эрхлэгчид туршлага солилцох, хоёр улсын бизнес эрхлэгчдийг харилцан солилцож, хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжоо бүрэн ашиглах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

    Словени Улс нь 2 сая гаруй хүн амтай, эдийн засгийн хувьд хүчирхэг орнуудын тоонд ордог. Аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, дэлхийд ногоон хот гэдгээрээ алдартай улс юм.

    Latest 150
    Latest 150