• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Увсад хөрөнгө оруулагчдын чуулган – 2019” амжилттай боллоо
    04/06/2019

    Увс аймгийн ЗДТГ, Сангийн Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам МҮХАҮТ хамтран “Увсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”, аймгийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа.

    Үндэсний Хөгжлийн Газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжин ажилласан энэхүү хэмжээнд Увс аймгийн Засаг зарга, ИТХ-ын дарга, яам тамгын газрын дарга, Монгол Улсад суугаа зарим улсын ЭСЯ, ОУБ-ын төлөөлөгч, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгч гээд 370 орчим хүн оролцов.

    Уулзалтыг нээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Танхим нь Монголын бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төртэй хамтран ажиллах, зөвшилцөх гүүр болон ажиллаж байна.  Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан Монгол Тайванийн бизнес форумын үеэр Тайваньд чацарганаар хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн экспортлох боломжтой нь харагдсан. Увс аймаг брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр таниулах өргөн боломж байна. Увсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үндэстэн дамнасан олон хэрэглэгчтэй болж чадна. Танхимын зүгээс аймгийн бизнесийг дэмжихэд гүүр болон ажиллана. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэл Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа гол салбаруудын нэг. Ажлын байрны ихэнх хувийг бүрдүүлж байгаа чухал салбар. Тиймээс ЖДҮ-г дэмжих нь Танхимын хувьд ч, засгийн газрын хувьд ч эдийн засгийг дэмжих хамгийн гол үүрэг. ЖДҮ эрхлэгчид ихэвчлэн бизнесээ анхнаас нь эхэлж байгаа буюу гарааны бизнес эрхлэгчид байдаг. Гэвч бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхэд барьцаа хөрөнгөгүйн улмаас хөнгөлөлттэй зээл авахад багагүй бэрхшээл учирдаг. Тиймээс та бүхэнд дуулгахад энэ асуудлыг шийдэхийн тулд МҮХАҮТ Зээлийн батлан даалтын сантай хамтарч ажиллахаар болсон гэлээ.

    Чуулга уулзалтын хүрээнд “Увсад үйлдвэрлэв” нэртэй үзэсгэлэн худалдаа болж 19 сумдын ЖДҮ-чид бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн, гар урлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тэдгээрээс Увс чацарганы шүүс, тос, эмчилгээний бэлдмэл нь Монголын зах зээлд аль хэдийн танил болсон төдийгүй дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа билээ.

    Үзэсгэлэнгийн үеэр аймаг, сумдын хөрөнгө оруулалтын төслүүдийг хэлэлцүүлсэн бөгөөд Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд, ОУБ, дотоодын хөрөнгө оруулагчид төслүүдээ танилцуулав. Үүний дараагаар аймгийн бизнесийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбарын 18 санамж бичигт гарын үсэг зурав.

    Увсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын хүрээнд Сангийн яамны байранд “Увсын хөгжилд эрдэмтдийн оролцоо” сэдэвт  эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна. Уг хуралд Увс аймгаас төрөн гарсан эрдэмтэн судлаачид оролцож, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж нөхцлийн талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

    Latest 150
    Latest 150